МАН-ын дарга нар хүч хэрэглэн чуулганаас завсарлага авлаа

2017/09/06
Share |
Хүмүүс:
МАН-ын дарга нар хүч хэрэглэн чуулганаас завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг намайг тагнаж чагнасан гэж буруутгаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлаар мэдээлэл сонсоё гэсэн санал гаргаж байна” гэсэн юм.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор мэдээллийг сонсох нь зүйтэй. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, тагнасан чагнасан гэж байгаа хоёр хүний хэн нь гэм буруутайг тогтоох ёстой. Буруутай этгээд нь хуулийн дагуу шалгагдаад явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Засгийн газрын асуудлыг хэлэлцэх боломжгүй юм. Хуулийн байгууллагын шалгаж буй мөрдөн байцаалтын дотоод асуудалд оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг сонссоны дараа Засгийн газрын асуудлыг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Бүлгийн даргын саналыг хүлээн авч, тодорхойгүй хугацаагаар завсарлага өглөө. УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйд бүлгийнх нь зарим гишүүн эсэргүүцэж байсан юм. МАН-ын бүлгийн хуралдаанаар завсарлага авахыг хэлэлцээгүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй байтал дарга нар нь дур мэдэн шийдвэр гаргасан байна. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар ийнхүү хүч түрэн завсарлага авсан юм.

 Т.Түвшин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.