”Д.Хаянхярваа бүлгийнхээ шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргалаа” гэв

2017/09/06
Share |
Хүмүүс:
”Д.Хаянхярваа бүлгийнхээ шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргалаа” гэв

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг  тав хоногийн хугацаагаар завсарлуулав.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан  31 гишүүний  төлөөлөл  Шадар сайдтай уулзлаа. Тодруулбал, "Ерөнхий сайд болон Шадар сайд та хоёрын бие биенийгээ тагнасан чагнасан гэх асуудал  Засгийн газрыг огцруулах санал гаргасан  30 гишүүний огцруулах саналд огт байхгүй" гэдгийг тэд Шадар сайдад хэлсэн байна. 


 

Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ "Энэ удаагийн ээлжит бус чуулган  МАН-ын бүлгийн нэр бүхий 31 гишүүний Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан асуудлыг хэлэлцэх байсан.  Засгийн газрыг огцруулах санал гаргасан 30 гишүүний огцруулах саналд  Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой үндсэн гурван асуудал тусгагдсан. Үүнд дунд тагнасан чагнасан гэх асуудал ороогүй. Тийм байтал уг асуудлаар завсарлага авах нь буруу. Хоёрдугаарт,  МАН-ын бүлгийн хурлаар олонх завсарлага авахгүй гэж шийдвэрлэсэн. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  бүлгийнхээ шийдвэрийг зөрчлөө. Нэр бүхий албан тушаалтнууд хуулиа дээдэлж, үндсэн хуулийн зарчмаа барьж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Ш.Адъяамаа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.