БНСУ-ийн хамгийн өндөр өртөгтэй оддыг танилцуулж байна

2017/09/06
Share |
Хүмүүс:
БНСУ-ийн хамгийн өндөр өртөгтэй оддыг танилцуулж байна

Сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг байлдан дагуулж өөрийн гэсэн өнгө аяс, уур амьсгалаар охид залуусын анхаарлыг татаад байгаа урсгал бол K-POP урсгал. Хөөрхөн царай, хүүхэд шиг төрхтэй охид залуусын дуу ,клип, киног үзсэн дэлхий нийт тэдний хийх үйлдэл, хэлэх үг бүрийг анхаарах болжээ.  

Тэгвэл тус урсгалын төлөөлөгчид дундаас хамгийн өндөр өртөгтэй, хамгийн баян 10 оддыг танд танилцуулж байна.

 

 

10. Taeyang 10 Million USD

Хөвгүүдийн алдарт "BIG BANG" хамтлагийн гишүүн "TaeYang" уг жагсаалтын 10т багтжээ. Тэрээр хамтлагийн уран бүтээлээс гадна соло уран бүтээлчээр ажилладаг бөгөөд түүний жилийн орлого 10 сая америк доллар байдаг ажээ. 

 

  

9. Suzy 10+ Million USD 

 Тэрээр JYP агентлагийн "A Miss"  хамтлагийн гишүүн бөгөөд хамгиийн үнэтэй брэндүүдийн нүүр царай болдог тэрээр жүжигчний хувьд ч мөн карьер өндөртэйд тооцогддог ажээ. 

 

 

8. Kim Yoona 11 сая USD

 

Солонгосын хамгийн алдартай охидын хамтлагийн нэг "Girls Generation" хамтлагийн хамгийн царайлаг гишүүдийн нэгээр тооцогддог тэрээр алдартай гоо сайхны брэндүүдийн нүүр царайгаар ажиллаад зогсохгүй Солонгос болон Хятад, Япон улсад жүжигчний карьер нь маш өндөртэйд тооцогддог байна. 

 

 

7. BoA- 14сая USD

7жилийн хугацаанд дуучнаар ажиллаж байгаа тэрээр K-POP ертөнцийн хамгийн том төлөөлөгчдийн нэгт зүй ёсоор бичигдэнэ. Дуулахын хажуугаар томоохон арга хэмжээ, тэмцээн уралдаан хөтөлдөг тэрээр жилд 14сая америк долларын орлого олдгоороо уг жагсаалтын 7д бичигдэж байна. 

 

 

6. IU 15сая USD

15 настайгаасаа эхлэн урлагийн ертөнцөд хөл тавьсан тэрээр одоо шилдэг соло дуучдын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Түүний гаргасан дуу бүр хит болдог бөгөөд мөн л жүжигчний карьер өндөртэй түүний тоголсон кино бүр маш амжилттай болдог байна. Мэдээж түүнийг маш өндөр үнээр брэндүүд нүүр царайгаа болгодог байна. 

 

 

5. San Dara Park  16 саяUSD

Солонгосын хамгийн алдартай охидын хамтлагийн гишүүн Dara уг жагсаалтын 5 дугаарт бичигджээ. Тус хамтлагт орж Солонгост карьер эхлүүлэхээсээ өмнө тэрээр Филиппин улсад аль хэдийнээ од болон гялалзаж байжээ. Филлипин улсад алдартай дуучин жүжигчин байсан тэрээр Солонгост ирснээр толгой эргүүлэм амжилтын эзэн болж чаджээ. 

 

 

4. Rain- 20сая USD

 

Солонгосоос Холливүүдэд орж чадсан алдартнуудын нэг дуучин, жүжигчин Rain урлагийн ертөнцөд ороод алт хэдийнээ 15 жилийг ардаа үджээ. Анх царай муутай хэмээх шалтгаанаар агентлагуудаас татгалзсан хариу авдаг байсан тэрээр өдгөө хамгийн алдартай оддын тэргүүн эгнээнд жагсаж байна. 

Чадварлаг дуучин, жүжигчин, бүжигчин тэрээр жилд 20 сая америк доллар олдог байна. 

 

 

3. G-Dragon 21сая USD

Big Bang хамтлагийн хамгийн алдартай гишүүн мөн Солонгосын хамгийн алдартай соло дуучин тэрээр Зөвхөн Солонгост төдийгүй дэлхий дахинд түүний нэр алдар гэрлийн хурдаар тархаж буй гэхэд хилсдэхгүй. Тэрээр өөрийн "PeaceMinusOne" брэндийг гаргадаг бөгөөд энэ нь ч тун амжилттай байгаа ажээ. Түүний жилийн орлого 21 сая америк доллар.  

 

 

2. Siwon- +35сая USD

Хөвгүүдийн алдарт "Super Junior" хамтлагийн дуучин, жүжигчин, загвар өмсөгч Siwon уг жагсаалтын 2т бичигдэж байна. Тэрээр урлагийн ертөнцөд хөл тавиад 15 жил болж байгаа бөгөөд чамгүй хөрөнгө өвлөж авсан баян өв залгамжлагч ажээ. 

 

 

1. PSY 45сая USD 

Мэдээж уг жагсаалтыг бидний сайн мэдэх Gangnam Style дууны эзэн PSY тэргүүлжээ. Youtube хуудасны хамгийн их хандалттай дууг 5 эил тэргүүлж яваа түүний Gangnam Style дуу Солонгосын K-POP урлагийг дэлхий дахинд таниулахад өндөр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний жилийн орлого 45 сая америк доллараар хэмжигдэж байна. 

 

 

 

 

 

Ж.Сондор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.