М.Энхболд Ерөнхий сайдаа огцруулахгүйн тулд Их хурлын чуулганыг ”хүчиндлээ”

2017/09/06
Share |
Хүмүүс:
М.Энхболд Ерөнхий сайдаа огцруулахгүйн тулд Их хурлын чуулганыг ”хүчиндлээ”

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 31 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг саналд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гурван үндэслэл болох  Монгол Улсын хууль тогтоолыг зөрчсөн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулсан хэмээн дурдсан байдаг.

Тухайлбал, Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессийн гэрээ байгуулах эрхийг олгосон. Энэхүү үйлдэл нь холбогдох хуулийг зөрчихийн зэрэгцээ Улсын Их Хурлын бүрэн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болсон гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэв. Мөн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон удаа эргэж буцсан саналыг Улсын Их Хуралд оруулж, шийдвэрлүүлж байсан нь огцруулах хоёр дахь үндэслэл хэмээн тайлбарласан. Гуравдугаарт, ард түмэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар итгэл алдсан Засгийн газартай хариуцлага тооцсон бол боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан, Засгийн газрын бодлогын нэгдмэл бус, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаа, Засгийн газраас удаа дараа утга найруулга, агуулга, бодлогын хувьд алдаатай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зэрэг үндэслэлээр Улсын Их Хурлын 31 гишүүн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн билээ.

УИХ-ын Дэгийн тухай 38.1-д “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.  Мөн хуулийн 38.2-д “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж заасан байдаг.

           -Ман-ын удирдлагууд намынхаа дотоод зөрчлийг ээлжит бус чуулганаар оруулж  чуулганыг гацаав-

  Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх сүүлийн өдөр. Иймээс уг асуудлыг ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэх байсан ч харамсалтай нь МАН-ын дарга нар намынхаа дотоод зөрчлийг ээлжит бус чуулганаар оруулж гацаалаа. Угтаа МАН-ын бүлгийн хурлаар олонх завсарлага авахгүй гэж шийдвэрлэсэн байтал  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  дур мэдэн завсарлага авч, бүлгийн шийдвэрийг зөрчсөн нь гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгааг илтэд харуулж байгаа юм.  Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Хаянхяравааг  өөрчлөх асуудал яригдах нь  тодорхой биз ээ.


 

 Үндсэн хууль зөрчин гацааж буй уг асуудлыг хэрэв хуулийн хугацаанд багтаан шийдэхгүй бол УИХ-ын дарга М.Энхболдод  мөн хариуцлага тооцох асуудал яригдана. Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж хууль зөрчин байж хамгаалж буй үүний  цаана  бизнесийн бүлэглэлийн асар том эрх ашиг байгаа нь илт.

Ямартай ч  МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд хуулиа дээдэлж, үндсэн хуулийн зарчмаа барьж ажиллах эсэхийг нь харах л үлдлээ.

 

 

 


 

 

 

 

Ш.Адъяамаа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ZAILAACHEEE UHLEEEE UY??? ZAILAACHEEE!!!! HULGAICH NART ZORIULSAN SUUDAL BISHEE BAS HUVIIN SANDAL SUUDAL BISH SHUU HULGAICH NARAAAAAAAAAAAAAAAAAAA
IP:99.13.71.208  2017-09-07 04:34:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.