Загвар өмсөгч С.Төгс Филлипинд гайхуулж явна

2017/09/06
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч С.Төгс Филлипинд гайхуулж явна

Сайхан залуусын эрлэг гэгдээд буй загвар өмсөгч С.Төгс "Тэнгэрийн ханхүү" Ч.Цэнгүүнтэй хайр дурлалын романс үүсгэж нэг хэсэгтээ шуугиан тариад амжсан. Өөрчлөлтөд хэдийд ч бэлэн байдаг, шивээс пиэрсингийн улаан фен тэрээр ажлын шаардлагаар зарим зүйлсээс татгалзахад хүрдэг тухайгаа дурдаж байсан. Урлагийн өндөр мэдрэмжтэй тэрээр Берлиний "Maggie" сургуулийг "Make up artist" "Stylist" мэргэжлээр дүүргэсэн бөгөөд мэргэжлийнхээ ур чадварыг Филлипин улсад гаргаж явна.  "Miss World Phillipines" тэмцээнд нүүр будагч, шүүгч, моделиор ажиллаж байгаа тэрээр тус тэмцээнтэй холбоотой бүхий л шоу, телевизийн нэвтрүүлэг, бичлэг, зураг авалт зэрэгт өөрийн ур чадварыг шавхан ажилласан гэнэ. Мэргэжлээрээ цаашид ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан загвар өмсөгч бүсгүй ийнхүү зорилгоо биелүүлж, нэгэн шинэ карьераа амжилттай эхлүүлж яваа ажээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.