Т.Аюурсайхан УИХ-ын дарга М.Энхболдод мэдэгдэл хүргүүлэв

2017/09/06
Share |
Хүмүүс:
Т.Аюурсайхан УИХ-ын дарга М.Энхболдод мэдэгдэл хүргүүлэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дарга М.Энхболдод мэдэгдэл хүргүүлсэн байна. УИХ-ын өнөөдрийн чуулганаар МАН-ын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбоогүй асуудлаар завсарлага хүсч, үүнийг нь УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авсан юм. Энэ нь Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчиж байгаа гэдгийг онцолжээ.

Албан тоотдоо “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаа 2017 оны есдүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болж байхад УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан саналд огт дурьдагдаагүй буюу “Шадар сайдыг тагнаж чагнасан” асуудлыг Бүлгийн нэгдсэн шийдвэрээр бус Бүлгийн саналын дагуу Аюулгүй байдлын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхээр завсарлага өгсөн Таны үйлдэл нь Монгол Улсын Их хурлын чуулганы Дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг шууд зөрчсөн үйлдэл боллоо” гэжээ. 


 

Т.Түвшин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
өыбөыө аав ээжтэй л хүн байлгүй. яасан эвдэрсэн залуу вэ
IP:43.228.129.167  2017-09-07 08:57:37
Irgen Harin ch ene zaluu shudarga zarchimch yum.Ene zaluugaas uu haigaad ungursun amidralig ni uhsan bsn bizdee.Bi engin irgeni huvid ene zasag ogtsroosoi gej boddog.Bi 50 gartlaa iim muuhai hun muulsan ogtsorohgui gej ulairch,bi sain ajillaj bn gej uuriiguu magtaj suusan tohioldlig haraagui yum bn.Shudarga shaardlaga tavisan bolgonig gutgej doromjilson zuil bichuulj bn.Yamar aimaar humuus ene zasgig udirdaad bnaa.AN-g muulaad bdg tegvel ted iim muuhai zuil hiij bsn uu? Bi ali ch nam bish.
IP:202.9.42.227  2017-09-07 10:22:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.