“Хөмсөг” хочит дуучин Д.Намсрайноровын хуриманд урлагийнхан чуулав

2017/09/07
Share |
Хүмүүс:
“Хөмсөг” хочит дуучин Д.Намсрайноровын хуриманд урлагийнхан чуулав

Нийтийн дууны тайзнаа хит дуунаас гадна өтгөн хөмсгөөрөө “нэрд” гарсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Намсрайноров өчигдөр хуримлалаа. Хайрын дуугаараа охид хүүхнүүдийн зүрхийг уярааж, нүдийг нь бүрхэх дөхсөн өтгөн хар хөмсгөө имиж болгож яваа тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиосон нэгэн.

Гэвч эхнэр, гурван хүүхдээ ихэд нууцалдаг Д.Намсрайноров олон жилийн мөрөөдлөө өчигдөр биелүүлж, албан ёсоор хурим найраа хийгээд гэрлэлтээ батлуулсан энэ. Ц.Баярчимэг хэмээх даруухан бүсгүйтэй ханилсан түүнд эхнэр нь Нарангарав, Тэмүүлэн, Одонгарав нэртэй гурван хөөрхөн хүүхэд төрүүлж өгчээ.

Олны танил уран бүтээлчийн нижгэр хурим найранд урлагийнхан ёстой л жинхэнэ утгаараа чуулах нь тэр. Рок поп, нийтийн дуучид, телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч, сэтгүүлчид гээд салбар бүрээс уригдсан эрхэм хүндтэй зочдын дунд саяхан гэр бүлээ цуцлуулсан дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар ч харагдаж байлаа. “Үнэхээр супер гэрчүүдтэй хурим боллоо” хэмээн хэн хүнгүй ам сайтай хоцорсон энэ өдрийн сонирхолтой зургуудыг хүргэе.

С.Бамбар










Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.