Амархүү, Ариунзул нарын шинэ бизнес хоршил

2017/09/07
Share |
Хүмүүс:
Амархүү, Ариунзул нарын шинэ бизнес хоршил

ОХУ-ийн Буриад улсын ардын жүжигчин дуучин Б.Амархүү эх орондоо уран бүтээлээ туурвиж эхлээд нилээдгүй хугацааг үджээ. Дуучинаас гадна чамгүй сайн жүжигчин  гэдэгээ нотолж  хэд хэдэн кинонд  гол болон туслах дүрийг бүтээгээд авсан. Кинонд тоглож байх үедээ хамтран тоглогч загвар өмсөгч Ариунзултай хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд тэд өдгөө хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон билээ. 

Хосууд хайр сэтгэлийнхээ илэрхийлэл болгож “Cool Love” хэмээх дуугаа хамтран дуулаад  амжсан тэд энэ удаад загварын ертөнцөд хамтран хүч сорихоор болжээ. Тэдний нэрийн эхний үсгээр нэрлэгдсэн A&A collection нэрийн бараанууд  худалдаанд хэдийнээ гараад эхэлжээ .

Тус брэнд үүсгэн байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзээд байгаа бөгөөд бэлэн хувцасны зах зээлд өөрсдийн өнгө төрхийг бий болгохоор зорьж буй тэдний бизнес чамгүй амжилттай байгаа бололтой. Хувцасны загвар дизайнаа өөрсдөө гаргадаг тэдний загварын мэдрэмж хэрхэн хоршихыг цаг хугацаа харуулах биз ээ. 


Image may contain: 1 person, shoes

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 1 person, standing

 

 

 

 


 

Ж.Сондор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.