Хар зах дээрээс карьераа эхлүүлсэн хамгийн үнэтэй модель

2017/09/07
Share |
Хүмүүс:
Хар зах дээрээс карьераа эхлүүлсэн хамгийн үнэтэй модель

Super Nova. Энэ бол түүний хоч юм. Наталья Михайловна Водянова 1982 онд Оросын бөглүү мужийн дунд зэргийн хотод ядуусын хороололд тэрээр төрж өсжээ. Ээж нь эмнэлэгт асрагчаар ажилладаг. Эцэг нь багад нь хаяад явсан тэрээр доороо Оксана болон Кристина хэмээх 2 охин дүүтэй бөгөөд нэг дүү нь аутизм өвчны улмаас хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг байсан ажээ. 

 

Түүнийг 6 нас хүрэхэд Орос орон зах зээлийн системд шилжиж ээжийнх нь цалин 4 хүнтэй ам бүлийн талхны мөнгөнд л арай хийн хүрч байлаа. Гэтэл өвчтэй дүүд нь эм тарианы мөнгө хэрэгтэй учир тэрээр ээж 2 дүүдээ туслахын тулд сайхан сэтгэлт хөрш өвгөнөөс ээжийнхээ зээлэсэн 100 рублиэр 30 кг хатаасан жимс худалдан авч зах дээр -20 градусын хүйтэнд өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл ширхэглэн зараад өвчтэй дүүгийнхээ 14 хоног уух эмний мөнгийг олж байжээ.

 

Хэдийгээр өөрийн хүчээр мөнгө олж байсан боловч тэрээр дүүгээ бодоод зарж байсан жимснээсээ ширхэгийг ч амсч чаддаггүй байсан гэдэг. Тэрээр дотор нь өөрийн зарах жижиг бараануудаа  хийсэн 30 кг жинтэй  хайрцагаа 17 нас хүртэлээ 11 жил зах гэр хоёрын хооронд үүрсэн байдаг байна.

Тэрээр 15 настайдаа анх загварын дамжаанд явж эхэлсэн бөгөөд 17настайдаа Парисруу нүүснээр түүний гайхамшигт амжилтын үүд хаалга нээгджээ.

 

17 насандаа Парисд загвар өмсөхөөр уригдсан түүнийг 19 нас хүрэхэд  Guerlain, Givenchy, Prada, Calvin Klein, Louis Vuitton, Chanel, Gucci, Nina Ricci, Versace, Yves Saint Laurent, L”Oréal, H&M, David Yurman, Marc Jacobs, Stella McCartney, Diane von Fürstenberg, Hugo Boss, Miss Sixty, Stuart Weitzman, Etam зэрэг компаниуд түүгээр загвараа өмсүүлэхийн төлөө алалцаж эхэллээ.

 

Нэг жилийн дотор загварын 400 гаруй шоунд уригдаж  загварын ертөнцийн Vogue; W; Numéro; i-D; Marie Claire; GQ; Elle; Allure; Glamour; Pop; Love; Cosmopolitan; Harper”s Bazaar; L”Officiel; Grazia; Esquire; Tatler; Hello!, Porter and Interview зэрэг загварын хамгийн өндөр үнэлгээтэй сэтгүүлүүдийн нүүрэн дээр түүний зураг  залрах болжээ.

 

Одоо тэрээр бүх цаг үеийн шилдэг загвар өмсөгчдөөс гоо үзэсгэлэнгээр дээрээсээ 7 дугаарт, олсон орлогоороо дээрээсээ 3-д жагсаж байна. Тэрээр " Бага мөнгө олох үнэхээр хэцүү харин их мөнгө олох амархан" гэдэг үг хэлсэн нь Вилл Гейтсын чихэнд хүрч тэрээр загвар өмсөгч Наташатай өнөөдрийг хүртэл буяны үйлсэд хамтран ажиллаж байна.

 

Энэ явдлын дараа Вилл Гейтс" Би анхныхаа 1000 долларыг олтол хэзээ ч цадаж үзээгүй бөгөөд олсон орлогоороо анх удаа цадтал идсэн" гэж үнэнээ хэлсэн байдаг. Энэ үзэсгэлэнт бүсгүй одоо 5 хүүхдийн ээж бөгөөд өнөөдөр ч тайзан дээр 1 минут алхах хөлс нь 50000 $ -оор үнэлэгдэж байна. Олсон бүх орлогоороо "Нүцгэн зүрх" нэртэй буяны сан байгуулан дэлхий даяар төрөлхийн аутизм өвчинтэй боловч ядуу зүдүүгийн улмаас эмнэлэгийн тусламж авч чадахгүй байгаа мянга мянган хүүхдүүдэд эм тариа, тэргэнцэр зэргээр тусласаар байгаа ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
suba suba VIXWyn This post is genuinely a fastidious one it assists
IP:89.28.10.242  2018-12-21 13:58:05
Kent McCranie I hope this email finds you well. I am writing to let you know that your fiverr account will be suspended for violation of our terms and conditions. Please contact us to restore your account. I also ask you to leave us a 5 STAR review on TrustPilot https://uk.trustpilot.com/revi ew/www.fiverr.com If I do not see a review within 24 hours, I will be leaving negative reviews for your business. Do not waste time and leave us a 5 star review. Thanks for your cooperation. You can reach me at support@fiverr.com
IP:165.228.186.242  2019-10-16 02:15:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.