Н.Номтойбаяр нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсны учир юу байв

2017/09/07
Share |
Хүмүүс:
Н.Номтойбаяр нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсны учир юу байв

УИХ-ын Тусгай хяналтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гаргасан саналын дагуу шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд тус  дэд хороонд хамардаг нэр бүхий таван гишүүнээс гадна ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх нар оролцсон юм.

Мөн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан талаас Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, нөгөө талаас Н.Номтойбаяр,Б.Цэрэнбат нар оролцож, АТГ, ТЕГ-ын удирдлагуудын мэдээллийг сонссон юм. Хуралдаанд оролцсон нэр бүхий сайд, гишүүд төрийн нууцад хамаарах асуудлыг задруулахгүй тусгай  албан бичигт гарын үсэг зурж, баталгаа өгсөн байна.

Засгийн газар огцрох эгзэгтэй үед ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй сэдвээр завсарлага авсан нь эхнээсээ анхаарал татаж байсан. Мөнхүү УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд Н.Номтойбаяр сайд оролцох хүсэлтээ илэрхийлж, хамгаалалтын ажилтнуудтай хаалга өшиглөн,  ширүүхэн үзсэн мэдээлэл ордноор нэг явсан ч хэвлэлээр мэдээлэгдээгүй өнгөрсөн юм.

Тэрээр хуралдаанаас гарч ирснийхээ дараа “АТГ-ын 2017.08.27-ны өдөр хийсэн мэдэгдлийг өнөөдрийн хуралдаан  дээр задлаж ярилцлаа.  У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнасан гэх миний таамаг, итгэл үнэмшил энэ хуралдаанд оролцсноор бүрэн баталгаажсан” гэх утга бүхий мэдээллийг сэтгүүлчдэд өгөв. Энэ нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд орохдоо нууц задруулахгүй байх утга бүхий бичигт гарын үсэг зурснаа зөрчиж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хэмжээний эрсдлийг өөртөө үүсгэж буй үйлдэл юм.

Тэгвэл яагаад ийм их эрсдлийг үүрч, сэтгүүлчдэд ам алдсан нь ч басхүү учиртай, зориуд тооцоолсон “найруулга” байсан гэх хардлагыг төрүүлж байна. Засгийн газрын зүгээс чуулган дээр гэнэт хүчээр “алхдуулах” замаар “У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж, чагнасан. Ж.Эрдэнэбат үүнд буруугүй” гэх дүгнэлтийг Тусгай хяналтын дэд хороогоор гаргуулахыг зорьсон гэж ойлгогдохоор байна.  

Асуудал эргээд чуулганы хуралдаан дээр хаалттай хэлэлцэх үеэр гарын үсэг зурсан гишүүдийн итгэл үнэмшилд нөлөөлөх, тэднийг эргүүлэх боломжтой гэж үзсэн байж болох юм. Ингэснээрээ Ж.Эрдэнэбатад нэг удаа Засгийн газраа авч үлдэх боломж үүсэх магадлалтай гэж тооцсон бололтой.

 Нэгэнт АТГ нь өмнө нь У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж, чагнасан нь тогтоогдсон гэж үзэж, прокурорт яллагдагчаар татах хүсэлтээ гаргачихаад байсан. Тэгэхээр Тусгай хяналтын дэд хороон дээр энэ дүгнэлтээ процессынх нь хувьд илүү дэлгэрүүлж танилцуулах нь ч эхнээсээ тодорхой юм. Ээлжит бус чуулган хуралдах өдрийн өмнө Их тэнгэрийн аманд болсон нууц уулзалтаар тэд ийм гарц дээр тогтож, хэний ч таамаглаагүй байсан завсарлагыг захиалсан гэдэг нь өнөөдрийн үйл явцаас батлагдав.

Б.МӨРӨН

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Russian anonymous marketplace ramp как определР¸Ñ‚ÑŒ что человек курит спайс Марка лсд цена фейки взлом Шама шоп обход ÐÐ½Ð¾Ð½Ð¸Ð¼Ð½Ñ ‹Ðµ НаркомаР½Ñ‹ — ВикипедР¸Ñ РУ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СлюдянкР° Mn49 – Купить Mn49 недорогР¾ из Китая на AliExpress купить КристалР»Ñ‹ ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инск Sos help Реагент в Очёре Шишки это наркотиРº Курение шалфея аптечноР³Ð¾ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЧайковсРºÐ¾Ð¼ Купить трамадоР» без рецепта в москве купить Экстази Майский Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Уяре купить ЛЁД Рошаль Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в телеграР¼Ð¼Ðµ Как изготовР¸Ñ‚ÑŒ фен закладкР¸ наркотиРºÐ¸ спб Елена Летучая vs Ольга Ð Ð¾Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ ÐºÐ°Ñ | Ð ÐµÐ²Ð¸Ð·Ð¾Ñ€Ñ €Ð¾ Клуб купить Номер 1 Нижние Серги Мдма купить спб купить Гиблый СолигалР¸Ñ‡ закладкР¸ соли владикаР²ÐºÐ°Ð· семена кока купить в россии ГоргороР´ — ВикипедР¸Ñ Как курить бошки без трубки закладкР¸ омска КатадолР¾Ð½ рецепт на латинскР¾Ð¼ купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Нижний Тагил Гашиш из дички
IP:141.101.132.235  2018-03-01 12:52:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.