Хүмүүс: |
Дуучин, жүжигчин Женнифер Лопез ихрүүдийнхээ аав, долоон жил ханилсан нөхөр, дуучин Марк Антонигоос салснаас хойш залуучуудыг хувцас шигээ солих болсон гэдэг. Өдгөө 50 дөхөж яваа жүжигчин бүсгүй хамгийн сүүлд бейсболын алдарт тамирчин Алекс Родригуезтэй үерхэн, сүй тавьсан төдийгүй энэ зун хуримаа хийхээр төлөвлөж байгаагаа шүтэн бишрэгчдэдээ дуулгаж байсан юм. Гэвч тэдний харилцаа тийм ч таатай бус, тун удахгүй хосууд хоёр тийш болж магадгүй талаар шар хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Харин тэд хайрандаа сэв суугаагүй гэдгээ нотолж, харилцаагаа улам бататгасан зургуудаа инстаграмм хуудсандаа хийх болжээ. Дуучин бүсгүй өмнө нь амрагийн харилцаа үүсгэж байсан залуучуудаас Алекс Родригозыг чухалчлан үзэж танилцаад удаагүй, сүйт залуугаа хэмээн танилцуулж байв. Түүний сүйт залуу бэйсболлын тамирчин бөгөөд АНУ-ын урдаа барьдаг тамирчдын тоонд зүй ёсоор багтдаг, тэрбумтан тамирчдын жагсаалтад дээгүүр бичигддэг нэгэн юм.
А.Уян