Хүмүүс: |
АНУ-ын Нью-Йорк хотод загварын долоо хоног болжээ. Уг үйл ажиллагаагаар ирэх оны хавар, зуны хувцаснуудыг танилцуулсан юм. Харин энэхүү загварын долоо хоногийн онцлог нь трансжендэр загвар өмсөгч Лена Блүм болон илүүдэл жинтэй загвар өмсөгчид оролцсон явдал билээ. “Yahoo” сайтад бичсэнээр, “Махлаг загвар өмсөгчдийг үүнд оролцуулсан нь маш энгийн шалтгаантай. Учир нь дэлгүүрт жин ихтэй эмэгтэйчүүдэд зориулсан хувцас хангалттай бус. Иймд тэдэнд зориулсан хувцас урлан, загварын үзүүлбэрт танилцуулахыг зорьсон” гэжээ.
Г.Хүслэн
Эх сурвалж: Factnews.mn