50 настай Николь Кидман гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явна

2017/09/11
Share |
Хүмүүс:
50 настай Николь Кидман гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явна

Жүжигчин Николь Кидман 50 настай ч идэр залуу мэт гялалзаж чаддаг. Тэрбээр 49 настай нөхөр Кит Урбантайгаа Торонтогийн кино наадамд очжээ. Тэд Кидман чухал дүрүүдийн нэгийг нь бүтээсэн “Untouchable” киноны нээлтийн үзвэрийг үзсэн байна.

Николийн “Oscar de la Renta”-гийн мөрөө гаргасан хар даашинз, хослуулан өмссөн өндөр өсгийт нь гайхалтай харагдаж байсныг гадны хэвлэлүүд онцолсон байлаа. Түүнчлэн Кит, Николь нар бие биеэсээ огтхон ч холдолгүй, маш аз жаргалтай яваа нь олны нүдэнд тусчээ. Жүжигчин бүсгүйн нөхөр дуучин Кит Урбан эртэдхэн эхнэртээ ямар их хайртайгаа цахимаар илэрхийлсэн нь олон хүнээс магтаал сонссон билээ. Тэд 2006 онд гэрлэсэн, хоёр охинтой юм.



 

 

 

О.Саша

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.