Трансжендер Солонго 1800$-ийн үнэтэй бөгжөө гайхуулав

2017/09/11
Share |
Хүмүүс:
Трансжендер Солонго 1800$-ийн үнэтэй бөгжөө гайхуулав

Өөрийн амьдралыг цаг ямагт гайхуулах дуртай трансжендер Солонго саяхан өөрийн VIP студиэ нээсэн билээ. Тансаг байшин ,  хурдан хөлөгөө гайхуулах дуртай тэрээр өөрийн хувийн амьдралыг ихэд нууцалж үерхэж буй залуусынхаа царайг тэр бүр ил гаргаад байдаггүй. Үе үе найз залуутайгаа цуг байгаа зурагаа өөрийн цахим хуудаснаа нийтлэдэг тэрээр шинэхэн найз залуутай болжээ. 

Алхам тутмаа тайлагнаж бичлэг хийж явдаг тэрээр өөрийн нэгэн зурган дор экс найз залуугийнхаа  бэлэглэж байсан цагаан алтан бөгжийг гайхуулаад амжив. Уг бөгж нь 1800$-ийн үнэтэй бөгөөд алмаазан шигтгээтэй бөгжөө тэрээр дахиж зүүхийг хүсэхээ больсон гэнэ. Учир нь тэрээр шинэ найз залуутай болсон ажээ.  

Түүний шинэхэн хайрт харь орны залуу төдийгүй нэгэн банкинд захиралын албыг хашдаг гэнэ. Саяхан бууриа сэлгэж Монголын хамгийн үнэтэй ногоон хотхонд өөрийн нэр дээрхи 2 давхар Пентхауст тухлах болсон Солонго дэлхийн хэмжээний нэрийн брэндтэй болох зорилготой гэнэ.

Хар бага наснаасаа өөртөө хэнээс ч дутахгүй тансаг амьдралыг бий болгохыг амлаж байсан тэрээр биеэ үнэлээд байр авсан гэх олны шүүмжлэлд "Хүний биеийг үнэлүүлээд байр өгдөг бол Монголын бүх хүмүүс биеэ үнэлээд байр аваг л дээ харая. Хүнд чинь тэнгэр бурхнаас илгээсэн зүйл, хүний хувь заяа гэж байна. Энэ миний хувь тавьлан, надад ирэх ёстой байсан зүйл. Маш олон зүйлийг байгал дэлхий надаас булааж авсан. Түүнийхээ төлөөсийг өгч байгаа хэрэг гэж би боддог" хэмээн аархаад амжив.


No automatic alt text available.

Image may contain: 1 person, selfie and closeup

 

 

 

Ж.Сондор


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.