МАН-ынхан Сэлхэд сэм уулзаж даргаа, Ерөнхий сайдаа сонгосон уу

2017/09/12
Share |
Хүмүүс:
МАН-ынхан Сэлхэд сэм уулзаж даргаа, Ерөнхий сайдаа сонгосон уу

Эрх баригчдаас одоохондоо их зүйл хүлээх хэрэггүй байна. Багш нарын цалин, өндөр настны тэтгэвэр нэмүүлэх тухайд бүр санасны гарз болчихоод байгаа. Нийгэм МАН-аас зөвхөн нэр цэвэр, гар цэвэр ард түмний, улс орны төлөө ажил хийчих хүнээ л гаргаж ирэхийг шаардаж буй. Гагцхүү Ардын нам ард түмний энэ хүслийг хангаж чадах уу гэдэг нь сонирхол татаж байна. Учир нь, МАН-ын шинэ даргаас Засгийн газрын танхимын бүтэц хамаарч цаашлаад улс орны амьдралд нөлөөлөх болохоор арга ч үгүй юм.

Одоогийн байдлаар МАН-ын даргад Шадар сайд У.Хүрэлсүх өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж бусад нь тодорхойгүй, “нууцын зэрэглэл”-д байх шиг. Олон аавын хүү ил, далд санаархаж байгаа нь ойлгомжтой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, 2013 онд намын даргын сунгаанаас гэнэт нэрээ татаж байсан байнгын хорооны дарга Н.Энхболд нарын нэрс ч чих дэлсээд эхэлсэн. Гэвч эрх баригч намаас өгч буй эдгээр мэдээллүүд зорилтот шинжтэй, массын анхаарлыг энэ зүгт татах гэсэн оролдлого гэж харж тайлбарлах ажиглагч, судлаачид олон байна.

Засгийн газар огцорсны маргаашаас эхлээд МАН-ын фракциуд томоохон дайллага эхлүүлсэн гэдгийг эх сурвалжууд өгүүлж байгаа. Үүнд Зүүний хүчний холбоо, Хотын болоод Увсын фракц хамаарна. Бага хурлынхаа 250 гаруй гишүүдийг бүгдээрээ фракцдаа урьж ээлжлэн дайлж байгаа нь бараг үнэний ортой биз. Ингэж байж л аль нэг нь МАН-ын эрх мэдлийг атгаж Монголд хаанчлах визээ авна.

Эдгээрийн нэг нь Хотын фракцийн нэр бүхий лидерүүд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эзэмшлийн Сэлхийн зусланд сэм уулзалдсан гэх мэдээлэл юм. Сэлхийн энэ уулзалт нууцын статустай зохион байгуулагдсан бөгөөд М.Энхболд тэргүүтэй хэд хэдэн эрхэм цугласан гэх. Үнэн худлыг нь нотлох аргагүй ч С.Бямбацогттой нэг нутаг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уулзалтад оролцсон байна. Уулзалтаас одоогийн Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг МАН-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал яригдсан аж.

С.Бямбацогтын хувьд өнгөрсөн парламентын үед МАН-ыг сөрөг хүчин байхад бүлгээ маш сайн ахалсан гэж намынхандаа үнэлэгддэг. Тэрээр 2016 оны  УИХ-ын сонгуулийн дараа ЗГХЭГ-ын даргад санаархсан ч Хуулзүйн сайд дээр буусан гэдэг мэдээлэл ч явдаг юм. Ямартай ч МАН дотор концессын асуудалд нэр холбогдсоныг эс тооцвол өсөх ирээдүйтэй улстөрч гэж үнэлэгддэг нэгэн билээ.

 

 

Г.ИТГЭЛ

Эх сурвалж:Medee.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
boliiiiiiiiiiiiiiiiii elbegdorj gej mongoliin gai muruuruu zailmaar bn.Ene turuus tursun hulgaichiig said bolgoh gej zasgiin gazriig ogtsruulaagui gedgiig mongol tumen henees ch iluu oilgoj bgaa shuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu u!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!
IP:99.13.71.208  2017-09-13 07:47:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.