”Буудалд учирсан хоёр” киноны сонирхолтой фактууд

2017/09/12
Share |
Хүмүүс:
”Буудалд учирсан хоёр” киноны сонирхолтой фактууд

 

"Буудалд учирсан хоёр” /“Вокзал для двоих”/ кино бол алдарт найруулагч Эльдар Рязановын шилдэг бүтээлүүдийн нэг юм. Уг кино бодит хоёр түүх дээр үндэслэн бүтээгджээ. 


 1.Эхний түүх хөгжмийн зохиолч Микаэл Таривердиевийн амьдралд тохиолдсон байна. Тэрээр амраг бүсгүйтэйгээ хамт машинаар явж байхдаа түүнд жолоогоо шилжүүлсэн бөгөөд нөгөөх нь явган зорчигчийг дайран хөнөөсөн аж. Ингээд хөгжмийн зохиолч эр бүх бурууг өөртөө үүрэн, хоёр жилийн ялаар шийтгүүлсэн боловч өршөөлд хамрагдан суллагджээ.  

2.Хоёр дахь түүх нь, шоронд хоригдож байсан яруу найрагч Ярослав Смеляковтой тохиолдсон аж. Сталиныг нас барснаас хойш улстөрийн хоригдлууд өршөөл хүлээн, бусад хоригдлуудыг бодвол тэдэнд хандах хандлага ч арай зөөлөрсөн байжээ. Ингээд Смеляковыг ойролцоох сууринд байсан зураглаач Валерий Фрид, Юлия Дунская нартай уулзуулахаар түр суллан явуулсан аж. Ингээд гурван найз баахан ярьж хөөрч, ууж сууж байгаад амартал сэрүүлгээ дуугарахыг ч сонсолгүй нам унтчихсан байна. Хоригдол Смеляков өглөөний тоонд хоцорч шийтгүүлэхгүйн тулд хар эрчээрээ гүйсэн бөгөөд найз Фрид, Дунская нар нь үхтлээ ядарсан түүнийг замын төгсгөлд өөрсдөө чирэн явсан аж.  

3.Энэ киноны гол дүрд тоглосон Олег Басилашвили, Людмила Гурченко нар зураг авалт эхлэхээс хоёрхон цагийн өмнө анх танилцжээ. Зураг авалтын эхний өдөр тэдний үнсэлцдэг хэсгийг авах шаардлагатай байсан гэнэ. Харин Басилашвили тэрхүү үл таних бүсгүйтэй үнсэлцэхгүйн тулд зохиолоо өөрчлөхийг Рязановоос хүсч, тэр ч байтугай, зөвшөөрөөгүй тохиолдолд зургаа авахуулахгүй хэмээн сүрдүүлжээ... Энэ үед Людмила Марковна туслахаар ирж, харилцан яриаг өөрчлөн, үнсэлтийг өөр үзэгдэл рүү шилжүүлсэн байна. Харин киноны зураг авалт дуусах үед Басилашвили, Гурченко хоёр жигтэйхэн сайн найзууд болж чадсан аж.  


4.Цастай замаар гүйж яваа Басилашвили, Гурченко хоёрын өмнө камер барьсан зураглаач чарган дээр суугаад зураг авч байжээ. Хар хурдаараа гүйж яваа хүмүүсийн өмнөөс зураг авахын тулд чаргыг маш хурдтай чирэх шаардлагатай байсан тул зургийн багийнхан бүгд, Эльдар Рязанов хүртэл чаргаа чирч гүйхэд хүрсэн байна. Энэ үед халтиргаатай хазгай зам дээр жүжигчид жинхнээсээ унаж, энэ үзэгдлийн дараа Людмила Гурченко нэлээн удаан хугацаанд халцарсан өвдгөө эмчлүүлсэн гэнэ. 


 5.Олег Басилашвили шоронгийн хэсэгтэй зураг авалтыг хийлгэхийн тулд Икша дахь насанд хүрээгүйчүүдийн колонид бараг нэг сар “хоригдсон” байна. Тэндхийн хоригдлууд жүжигчин эрд эхлээд ихэд дургүй байсан гэнэ. Тэд боломж л олдвол түүнийг нударч, цохичих гээд ихээхэн эвгүй байдалтай байжээ. Харин Басилашвили тэдэнтэй харьцаагаа зохицуулахын тулд хоол унднаасаа хуваалцсаар байгаад удалгүй дайсагнасан байдал алга болсон аж. Энэ колонийн хоригдлууд уг киноны хамгийн анхны үзэгчид болсон гэнэ. “Вокзал для двоих” кино Каннын их наадмын үндсэн шалгаруулалтад оролцсон боловч тухайн үед Франц, ЗХУ-ын хооронд тагнуулын дуулиан дэгдээд байсан учраас ямар нэгэн шагнал хүртэх найдвар байхгүй байжээ. Харин 1983 онд “Советский экран” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар “Буудалд учирсан хоёр” кино оны шилдэг бүтээлээр шалгарч, найруулагч Эльдар Рязанов ЗХУ-ын Төрийн шагнал, гол дүрд тоглосон Людмила Гурченко ЗХУ-ын Ардын жүжигчин цолыг тус тус хүртсэн юм.

 

 

Д.Мигаа


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин ёстой сайхан кино шүү.хэд үзсэн ч уйдахгүй.
IP:202.21.107.22  2017-09-12 17:11:43
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:43:13
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:43:34
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Ряза + ного = Рязанова Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:45:05
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Ряза + ного = Рязанова. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:45:20
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Ряза + ного = Рязанова. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:45:28
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Ряза + ного = Рязанова. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:45:37
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Ряза + ного = Рязанова. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:45:47
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Ряза + ного = Рязанова. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:45:57
Эрэгтэй эмэгтэй хүний нэрийг зөв бичихгүй. Элвдар Рязанова эмэгтэй хүн авгайлсан ”ного” гэсэн төгсгөлтэй байдаг юм. Ряза + ного = Рязанова. Эрэгтэй хүн ”нов” гэж төгсдөг юм.
IP:66.181.178.81  2017-09-12 20:48:01
123 Хэд ч үзсэн уйдамгүй гайхамшигтай кино доо.
IP:103.10.22.77  2017-09-13 00:17:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.