”Үүрэг гүйцэтгэгч” гэж хэлүүлэхээсээ ичдэг, “Сайд нар”

2017/09/12
Share |
Хүмүүс:
”Үүрэг гүйцэтгэгч” гэж хэлүүлэхээсээ ичдэг, “Сайд нар”

 

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжил”-ийн гэх тодотголтой Засгийн газар нэр бүхий хэдэн сайддаа хувааж өгсөн 800 тэрбум төгрөгийн үнэтэй долоон концессээс болж “Мэргэчдийн” Засгийн газар хэмээн нэрлэгдэх болсон. Мэргэчдийн Засгийн газар булхайгаа нууж, яаж ч гүрийгээд нэг жил хоёр сар буюу ердөө л 404 хоног тэсч чадлаа. УИХ-ын нэр бүхий 43 гишүүн олонхи болж огцруулсан Засгийн газрын сайд нар “үүрэг гүйцэтгэгч” гэдэгтэйгээ одоо хүртэл эвлэрч чадахгүй байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар огцруулсан есдүгээр сарын 7-ны оройноос бүх Сайдтан үүрэг гүйцэтгэгч болсон. Гэвч Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн нар “хувь тавилан”-тайгаа эвлэрч чадахгүй байгаа бололтой. Яамныхаа албан ёсны цахим хуудсуудад “ХХААХҮ-ийн Сайд П.Сэргэлэн, Сайд Д.Ганбат” гэхчлэн бичүүлсээр байна. Тэд дараагийн Засгийн газар бүрдэх 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчээр явах учиртай ч зүүд гэж эргэлзээд, ичээд байгаа бололтой.

 

 

 

Д.Дорж

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.