Замын цагдаа нар журамлагдав

2008/06/14
Share |
Хүмүүс:
Замын цагдаа нар журамлагдав

Замын цагдаагийн эхнэрүүд тосонд умбаж, торгонд хөлбөрдөг цаг ард хоцорчээ. Өмнө нь ямар нэгэн зүйл хэрэгтэй болоход нөхөр рүүгээ утас цохиход л бүх юм ок болдог байсан бол одоо орой бүр халаас хоосон ирэх нөхрөө хармагц л уур нь хүрдэг болсон байна.

Саяхны нэгэн өдөр УИХ-ын хуралдаанаар замын хөдөлгөөний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, замын цагдаа нарыг журамлав. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр замын цагдаа нар замын гадна талд зогсож, онцгой бус тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудад 1м-ээс дотогш зайнд ойртохыг хоригложээ.

Түүнчлэн дүрэм зөрчсөн жолоочид мөнгөн торгууль бичихээс илүүтэй сануулга өгөх бөгөөд нэг удаагийн торгуулийн хамгийн доод хэмжээ 500, харин хамгийн дээд хэмжээ нь 5000 төгрөг байхаар тогтоосон байна. Ингэснээр сээмхий л гарвал торгууль тавьж, халаасаа түнтийлгэдэг ёс суртахуунгүй үйлдлийг хязгаарлаж байгаа юм. Гэвч нөгөө талаар жолооч нарт ийнхүү давуу эрх олгосноор дүрэм зөрчих явдал ихсэх талтай.

www.factnews.mn


Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Нэр
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.