Д.Гантулгад холбогдох хэргийг хаахаар болжээ

2017/09/14
Share |
Хүмүүс:
Д.Гантулгад холбогдох хэргийг хаахаар болжээ

Хохирогч гэх Н-гийн эгч Ч.Саранзаяа долдугаар сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан байдаг.

УЕПГ-аас өгсөн үүргийн дагуу Баянзүрх дүүргийн прокурор дээр хэрэг шалгагдаж байгаа. Энэхүү хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогч хувийн байдал болон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалтгалтаар хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтад хийсэн шинжилгээгээр гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй байна. Тиймээс Д.Гантулгад холбогдох хэргийг хаахаар болжээ. Энэ саналаа прокурорын байгууллагад шилжүүлсэн аж.

Уг хэргийг хийсэн гэх мэдээлэл хүчээ авч байх үеэр Д.Гантулга гишүүн тайлбар хийж байсан. Тэрбээр үүнийг “Гантулга хүн хүчиндсэн юм биш. Гантулгыг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна” хэмээн тодорхойлж байлаа. Тэрчлэн асуудлыг хууль шүүхийн ямар процедураар явах ёстой яг түүгээр нь явна хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг. Ингэх нь ч аргагүй. Өмнө нь нэр бүхий гишүүдийг иймэрхүү бохир хэрэгт холбох тохиолдол нэг бус удаа гарч байв.

 

 

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Шишки ак47 в Донской Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в РузаевкРµ ЗакладкР¸ бошки в ТатарскРµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в БалтийсРºÐµ ПсилоциР±Ð¸Ð½ что это Орехово-
IP:141.101.132.242  2018-05-11 05:33:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.