Алла Пугачевагийн хүүхдүүдийг “Инстаграм” хамгаалдаг

2017/09/15
Share |
Хүмүүс:
Алла Пугачевагийн хүүхдүүдийг “Инстаграм” хамгаалдаг

Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин хүүхдүүдийг нь Инстаграм хамгаалдаг талаар ярьжээ. Хачин сонсогдож байгаа ч Максим энэхүү цахим сүлжээний тусламжтайгаар хүүхдүүдийнх нь араас мөрддөг хүмүүсээс ангижирчээ. Тэднийг өнгөрсөн зун амарч явахад нь папарацууд байнга дагаж, гэрийнх нь ойролцоо жижүүрлэж байсан нь Максимд таалагдаагүй гэнэ. “Би сэтгүүлч нараас зугтдаггүй. Хэзээд тэдэнд цаг гаргадаг. Гэхдээ хүүхдүүдийг минь дагаад байгаа нь таалагдаагүй. Тэд ажлаа хийж яваа ч гэсэн хүүхдүүдэд минь халдахгүй байгаасай гэж бодож байна. Иймээс би “Инстаграм”-аа идэвхтэй ажиллуулж, ихрүүдийнхээ зургийг байнга хийж байгаа. Ингэснээр сэтгүүлчид Гарри, Лиза хоёрыг мөрдөж мөшгихөө больсон. Тэд миний цахим хуудаснаас хүүхдүүдийн зургийг аваад тавьчихдаг” гэж Максим Галкин “Cosmopolitan” сэтгүүлд ярьжээ. Энэ зун Алла, Максим нар гурван настай ихрүүдтэйгээ тухтай амарч чаджээ.



О.Саша
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.