“ICT-EXPO-2017”-д зочилж шинэчлэгдсэн “Гялс” банктай танилцаарай

2017/09/15
Share |
Хүмүүс:
“ICT-EXPO-2017”-д зочилж шинэчлэгдсэн “Гялс” банктай танилцаарай

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэджанжин Сүхбаатарын талбайд “ICT-EXPO-2017” үзэсгэлэн болж байна.

11 дэх жилдээ зохиогдожбуй уг үзэсгэлэн энэ жил“Төсөөллөө бүтээцгээе” уриан дор өрнөж байна. Та бүхэн тус үзэсгэлэнд хүрэлцэн ирж, техник технологийн хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагад суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхохын зэрэгцээ Төрийн банкны асраар зочилж, шинэчлэгдсэн “Гялс” банкны үйлчилгээтэй танилцаарай.

Бид танд банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий “Гялс” банкыг гар утсанд тань холбож, гар утаснаасаа гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр болон гар утасны ярианы төлбөрөө төлөх, нэгжийн карт худалдан авах, данс нээх, цахим үйлчилгээнд бүртгүүлэх, онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг олон шинэ боломжийг олгох болно.

“Гялс“ банкны смартаппликейшнаар дамжуулан QR /КЮ-АР/ кодыг уншуулан төлбөр төлөх, өөрийн дансандаа QR код үүсгэх буюу нэхэмжлэх үүсгэж дансандаа орлого хүлээн авах өргөн боломжтой бөгөөд “ICT-EXPO-2017” үзэсгэлэнд зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Бид таны гарт “Гялс” банкыг атгуулах болно.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.