“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй баримт гарч ирлээ

2017/09/16
Share |
Хүмүүс:
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй баримт гарч ирлээ

Прокурорын байгууллага хэд хоногийн өмнө “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой хэргийг хааснаа мэдэгдсэн. Тэгвэл энэ бичлэг бодитоор хэрэгжсэн байж болох нэгэн баримт гарч ирэв.

Шинжлэх ухаан технологийн сан гэж судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэнтайлагнах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага байдаг.

Их хөрөнгө, мөнгө зарцуулдаг газар юм байна. Төдийлөнолны анхааралд байдаггүй байгууллага ажээ. Харин энэ сангийн захирал нь МАН-ын харьяалалтай Д.Энхжаргал гэдэг хүн байдаг. Тэрээр ажилтнуудаасаа мөнгө, эд зүйл, бэлэг нэхэж дарамталдаг. Ингэхдээ “...Дарга нарт аваачиж өгнө” гэдэг гэнэ. Энэ талаарх тодорхойбаримтуудыг тэнд ажилладаг, ажиллаж байсан хүмүүс нийтэд дэлгэх юм байна. Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын удаа дараагийн энэхүү үйлдэл нь “60 тэрбум”-ын бичлэг бодитоор хэрэгжсэний жишээ гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. 

Б.ОЧИР


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.