Бидний ирээдүй “мөхсөөр “ байх уу?

2017/09/19
Share |
Хүмүүс:
Бидний ирээдүй “мөхсөөр “ байх уу?

Аливаа улсын хөгжил хүн амын өсөлтөөс шууд хамааралтай байдаг гэдэг. Харин манай улсын хүн амын өсөлтөд хамгийн том тулгарч буй бэрхшээл бол эх, хүүхдийн эрүүл мэнд хийгээд тэдгээрийн эндэгдэл юм. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод өдөртөө 3-4 нярай энддэг гэсэн албан ёсны судалгааны дүн гарчээ. Энэ тоог жилийн 365 хоногт үржүүлээд бодох юм бол хэчнээн өндөр тоо гарах билээ. Үнэхээр аймшигтай. 

Хамгийн харамсалтай нь нярайн эндэгдлийн үндсэн шалтгаан нь агаарын бохирдол болоод байгаа юм. Утааны хор уршгаас болж өнөөдөр олон зуун нярай амьгүй төрж, олон мянган хүүхдийн ханиад хүндэрч хатгаа болж байгааг эмч нар учирлаж байна. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж буй "Утааны асуудал" нийгэмд харанга дэлдсээр олон оныг үдлээ.  Одоо энэ бүхэнд "цэг тавьж", цэгцлэхийн тулд тууштай тэмцэх болоогүй гэж үү, Төрийн эрх мэдэлтнүүд ээ. 

Хүн амын өсөлтөнд сөргөөр нөлөөлж буй өөр нэгэн том шалтгаан бол "Үр хөндөлт". "Үр хөндөлт"-өөс үүсэх муу үр дагавар асар их бөгөөд энэ бүхэн эцэстээ нэг эмэгтэйн асуудал бус нийгмийн сөрөг үзэгдэл болон хувирч байна. "Үр хандөлт" хийлгэсэн эмэгтэй жирэмслэсэн тохиолдолд ураг эндэх магадлал 40 хувь ихэсдэг талаар эмэгтэйчүүдийн эмч нар сэрэмжлүүлж байна. 

Хамгийн харамсалтай нь нярайн эндэгдэл болоод үр хөндөлтийн үндсэн шалтгаан нөхцөл нь нийгмийн хүчин зүйлээс ихэвчлэн шалтгаалж байгаа явдал юм. Өнөөдөр хүүхэд төрүүлж өсгөх боломжгүй улмаас хүсээгүй жирэмсэлсэн эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх болжээ. Эсрэгээрээ хүүхэдтэй болохыг хэчнээн хүссэн ч агаарын бохирдол, нийгмийн стресс зэргээс шалтгаалан үр зулбах болсон тохиолдол нийтлэг ажиглагдах болов.  

Хүн амын өсөлтийн гол хөшүүрэг болсон эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал ийм л байна. Энэ бүхэнд анхаарал хандуулах цаг болоогүй гэж үү.

 

 


С.Баяр

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.