Мафийнхантай хувиараа “тооцоо хийсэн” цагдаа

2017/09/19
Share |
Хүмүүс:
Мафийнхантай хувиараа “тооцоо хийсэн” цагдаа

Цагдаа Буфорд Пассер “Бух” хочтой, хүч чадал гэж агуу, хэнтэй ч тулалдсан ялдаг нэгэн байж. Тэрээр Теннеси мужийн Мак Нэйри тойргийн цагдаагаар ажилладаг байсан аж. Буфорд мафийнхантай дайн зарлаж, хамгийн харгис гэмт этгээдүүдтэй ч бууж өгөлгүй үзэлцдэг байжээ. Дайснууд нь Пассерыг хөнөөхийг удаа дараа оролдсон боловч барсангүй. Ингээд нэгэн гангстер этгээд цагдаа эрийг сүрдүүлэхийн тулд эхнэрийг нь хөнөөсөн байна. Харин энэхүү эмгэнэлт явдлаас хойш Пассер жинхнээсээ улангассан аж.

   Түүнийг юу ч зогсоож чадахаас өнгөрсөн бөгөөд тэр хуулиас гадуур өөрөө гэмт этгээдүүдийг мөрдөн мөшгиж, олсны дараа улаан гараараа тэдэнтэй тулалдан өшөөгөө авсаар байж. 1970 онд тэрээр цагдаагийн албаа хааж дуусгаад, тэтгэвэртээ гарчээ. Харин 1974 онд шөнө түүнийг замдаа явж байхад машиныг нь буудсанаас болж онхолдон, машин дотроо дэлбэрэн шатсан байна. Түүний эр зоригтой, баатарлаг амьдралын түүхээс сэдэвлэн хэд хэдэн кино бүтээсний дотор Дуэйн Жонсон гол дүрд нь тоглосон “Walking Tall” кино ихээхэн алдаршсан билээ. 

 


 

 

 

Д.Мигаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.