С.Жавхлангийн тайлбар үгийн толь нэгээр үгээр тэллээ

2017/09/19
Share |
Хүмүүс:
С.Жавхлангийн тайлбар үгийн толь нэгээр үгээр тэллээ

Монгол үгийг төдийгүй зарим улс орны нэрийг хүртэл өөрийнхөө арга техникээр задалж салгаж тайлбарлаж суудаг СТА дуучин УИХ-ын гишүүн С.Жавхлан ээлжит үгээ задлажээ. Солонгосыг “сул унгас”,.. зэргээр тайлбарласан түүний онгодыг энэ удаад “Ардчилал” гэдэг үг хөглөж орхиж. Тэрээр энэ үгийг “Ардыг чилээж ал” гэсэн үг хэмээн бутаргаж орхижээ. Том нь жижгээ барьж иддэг энэ зарчмыг ардчилал гээд байгаа юм гэж тодорхойлоод задлаад хаячихаж. Мөн тэрээр Монгол Монголчлолын замаар явах цаг болсоныг зарласан байна. Ямартаа ч УИХ-д суусныхаа дараа өрөөндөө ажил хаяж, ажил хаясан өрөөндөө дууны шүлэг бичиж хоносон гишүүний ээлжит сүржигнэл “Ардыг чилээж ал”-санаар үргэлжиллээ.

 

 

Д.Ганзул

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.