А.Баярцэцэг Стивен Сигалын шинэхэн уран бүтээлд дүр бүтээжээ

2017/09/20
Share |
Хүмүүс:
А.Баярцэцэг Стивен Сигалын шинэхэн уран бүтээлд дүр бүтээжээ

Дэлхийн гоо сайхны олимп болох "Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож чамгүй амжилт гаргаж Монголынхоо рекордыг эвдээд ирсэн мисс бол А.Баярцэцэг. Тэрээр саяхан болсон "New York Couture Fashion Week"-д оролцсон монгол загвар өмсөгчдийн багт багтан мөн л амжилттай оролцоод ирсэн.

Мисс бүсгүй энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа : 

 

"Амьдралын маань бас нэгэн мартагдахааргүй дурсамж байлаа. Баярлалаа Нъю-Йорк.  Энд ирээд тайзнаа алхана гэдэг бага байхад минь мөрөөдөл минь л байлаа. Анх алхаа гишгээ зааж байсан хайртай багш Ganbold UrantsetsegOyungerel Gankhuyag, үргэлж яв, үз, хар, сур, мэд, мэдэр, ээж нь зүгээр ээ санаа зоволтгүй гэж жигүүр хайрлан нисгэдэг бурхан ээждээTserenchimed Lamjav, ийм сайхан боломж олгон биднийгээ авч явсан Odon Gerel эгчдээ, энэ мөрөөдлийг минь амилуулж өгсөн Gmobile Golomt Bank-даа маш их баярлалаа. Би нь ажлаа дуусгачихаад Ла Ла Ланд-даа ирчихсэнBadamgerel Khurelbaatar найздаа энэ сайхан хотоо үзүүлж явуулчихаад, жүжгийн хичээл өнөөдрөөс аваад өөрийгөө хөгжүүлээд л сууж байна. Богинохон олдох цаг хугацааг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн ашиглана аа"  хэмээсэн байна.

 

Тэрээр саяхан алдарт жүжигчин  Стивен Сигалын шинэ уран бүтээл болох "Attrition" кинонд дүрээ мөнхлөөд амжжээ. Тус кино ирэх жил нээлтээ хийх бөгөөд авьяаслаг мисс маань өмнө нь Марко Поло кинонд тоглож байсан гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Харин ирээдүйд сайн кино найруулагч болох хүсэлтэй мисс маань  "Зэргэлдээ" богино хэмжээний кино болон "Язгуур лугаа" баримтат уран сайхны киног өөрөө найруулан гаргаж байсан удаатай гэнэ. 

 

 

Ж.Сондор

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.