Жүжигчин Н.Цэнгэлжаргал “Хувьсал”-аас гарч, хөх томруулах мэс засалд оржээ

2017/09/21
Share |
Хүмүүс:
Жүжигчин Н.Цэнгэлжаргал “Хувьсал”-аас гарч, хөх томруулах мэс засалд оржээ

“Чонын алтан шагай”, “Амьдралын амт”, “Жексон амьд” зэрэг хэд хэдэн киногоороо өөрийн авьяас чадварыг харуулсан жүжигчин Н.Цэнгэлжаргал Америкт багагүй хугацаанд амьдарч байгаад ирсэн. Өмнө нь харьяалагдаж явсан “Хувьсал” продакшиндаа орж, “Тооцоогүй тоглоом” киноны гол дүрд тоглохдоо бүрэн тайчсанаар эцэг эхийнхээ уурыг ихээхэн барж явсан удаатай.

“Акапелла” хамтлагийн гишүүн, жүжигчин Б.Одбаяртай оюутан ахуй цагтаа ханилж, хөөрхөн охин төрүүлж өгсөн ч төд удалгүй төрхөмдөө буцсан гэгддэг жүжигчин бүсгүй өдгөө шинэхэн хайр дурлалтайгаа учраад  завгүй яваа. “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд туслах дүр бүтээснээс хойш нам гүмхэн байсан тэрбээр “Хувьсал” продакшинаас гараад хоёр жил болох гэж байгаагаа саяхан дуулгажээ. 

Мөн энэ хугацаандаа Солонгосын гоо сайхны эмнэлгийн нүүр царай болж, гоо сайхны нэлээд хэдэн мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр тусмаа хөх томруулах мэс засалд орж, эротик кинонд нүцгэлэхдээ эрчүүдийн анхаарлыг татсан гоолиг бие галбираа улам дур булаам болгосноо ийнхүү харуулсан гэнэ шүү.

С.Бамбар








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.