Нийслэлийг эрч хүчтэй залуу удирдах уу, эмээ болсон хөгшин удирдах уу?

2017/09/22
Share |
Хүмүүс:
Нийслэлийг эрч хүчтэй залуу удирдах уу, эмээ болсон хөгшин удирдах уу?

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид 5 хоногийн дараа чухал сонголт хийх хариуцлагын өмнө тулж ирлээ. Учир юу гэвэл Азийн цагаан дагина хэмээн магтан дуулдаг Нийслэл Улаанбаатар хот хэмээх Их айлын гал голомтыг удирдан явах ИТХ-ын даргыг сонгох санал хураалт НИТХ-ын дунд дахин явагдана. НИТХ-ын өнөөдрийн хурлаар НИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын бүлгээс Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол хуралдааны заалнаас С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бөгөөд өнөөдөр болсон санал хураалтаар нэр дэвшигчдийг дэмжсэн саналын тоо тэнцсэн учир дахин санал хураалт явагдахаар боллоо.
Нэр дэвшсэн 2 төлөөлөгч индэр дээр гарч өөрсдийхөө танилцуулж байгаа байдлаас харахад цаашид нийслэл хотыг 40 гарч яваа эрч хүч, эрдэм мэдлэг нь жигдэрсэн залуу хүн удирдах уу, жендер эмэгтэйчүүдийн квот ярьсан 57 настай эмэгтэй удирдах уу гэсэн сонголт НИТХ-ын өмнө тулгарах бололтой. Анх удаагийн нууц санал хураалтанд АН-ын 10 төлөөлөгч оролцолгүй цагаан хуудас өгсөн бол МАН-ын 34 төлөөлөгч хоёр нэр дэвшигчид тэнцүү санал өгчээ.
Д.Баярсайханы хувьд нас хэвийж яваагийн зэрэгцээгээр 60 тэрбумын хэргийн “эзэн” Ц.Сандуй, МАН-ын дарга М.Энхболд нарын “хүн” гэдэг. Хэрвээ тэрээр НИТХ-ын дарга болох юм бол “60 тэрбум”-ынханы гар хөл болж, тэдний “буруу булхайг” хаацайлах төдийгээр үүрэг гүйцэтгэхээс хэтрэхгүй. Энэ хүнээс эрч хүч, эрдэм боловсрол, ур чадвар нэхээд бараг хэрэггүй биз. Б.Баярсайхан төлөөлөгч “Нам маань эмэгтэй төлөөлөгчдөө итгэл үзүүлж нэр дэвших боломж олголоо” гэж хэлсэн нь мань хүн нэр дэвшсэндээ сэтгэл хангалуун байгаа бололтой.
Харин С.Амарсайхан төлөөлөгчийн хувьд аль нэг фракфи бүлэглэлд хамаардаггүй бөгөөд асуудалд зөвхөн зарчмын байр сууринаас ханддаг, урд хойд хөршийн хэл яриа болон дэлхийн хэл болсон англи хэлэнд нэвтэрсэн, дипломат зан чанартай, бизнесийн салбарынханы өмнө тулгардаг зовлон жаргалыг мэдэх, Монголчууд бидний хэлдэгээр “40 гарсан эр, дөрвөө дарсан ат” гэдэг шиг мэдлэг чадвар нь жигдэрсэн МАН-ын залуу боловсон хүчний нэг.
Ийм хоёр эрс тэс сонголтын өмнө НИТХ-ын төлөөлөгчид тул ирлээ. Тэд намаа бодсон ч, нийслэлээ бодсон ч, сонгогдсон дүүргийн иргэдээ бодсон ч залуу, туршлагатай, чадварлаг хүнээр НИТХ-ын даргаар сонгож ажиллах нь нийслэл хотын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэртэй хэрэг болохсон.
Сонголт НИТХ-ын гарт байна.
Хоёр нэр дэвшигчийн товч танилцуулгыг хүргэе.

НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан bayarsaihan

НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан

amarsaihan

А.Цогтбаяр

Ташуур.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin emegteig ni xumuus snaar xelj bxiig medexgui tul zaluu ni dr
IP:66.181.182.106  2017-09-23 10:03:34
Amaraa Muu sain luivarchinouuuni undraa bnadag
IP:174.221.2.85  2017-09-24 03:52:14
Зочин Хот нийслэлийнхээ Холын хөгжил ирээдүйг бодвол Амарсайханг сонгох л байх. Алсын хараагүй Амиа хичээгч АН-ын төлөөлөгчид бол Амарсайханг сонгоно л доо.тэдэнд улс хотын хөгжил огт хамаагүй зүгээрл хормойгоо чирсэн амьтанг сонгож бах таваа хангаж инээлдэж элэглэж суух нь хөгжилтэй байгаа бололтой.Инээлд инээлд Та муусайнууд
IP:124.158.112.31  2017-09-24 13:40:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.