Хүмүүс: |
Бурхнаас заяасан дүр төрх, хүйсээ өөрчилж эрэгтэй хүнээс эмэгтэй хүнд шилжин амьдарч буй трансжендер мисс Солонго хувийн бизнесээ өргөжүүлж, шинэ байранд тухлан, шинэхэн найз залуутайгаа жаргаж яваа сурагтай.
Баян банкны захирал гадаад найз залуугаа гайхуулж хэсэг шуугиан тарьсан тэрээр "Miss Mongolia" тэмцээнд оролцож байгаа охид бүсгүйчүүдийг хатуухан шүүмжлэв.
Царай зүс бие хаагаараа хэнийг ч дагуулахааргүй тэрээр оролцогч бүсгүйчүүдийн бикинитэй авахуулсан зургийг өөрийн цахим хуудаснаа оруулан ийн шүүмжилжээ :
" Бүү атаархлаа гээрэй!!! Яг үнэндээ гадаад байдлаараа мисс хэмжээний төрчихсөн бүсгүй харагдахгүй байна!!! Баргийн Лэйдибоё илүү харагдах юм байна дөө. Жинхэнэ миссүүд гэртээ байдаг гэж үнэн юм шив дээ. Мисс Монголиа үсээ ороохгүй, өсгийнөөсөө буувал ч байдаг л нэг Дулмаа шив" хэмээн шүүмжилсэн байна.
Ж.Сондор