Б.Жагарын шидсэн оймс Ц.Сандуйг яагаад оноогүй вэ?

2017/09/26
Share |
Хүмүүс:
Б.Жагарын шидсэн оймс Ц.Сандуйг яагаад оноогүй вэ?

“Хатан Туулаа хамгаалья” хөдөлгөөний тэргүүн Б.Жагар НИТХ-ын үеэр ИТХ-ын даргын суудлаа өгөхөөр үг хэлж зогссон Ц.Сандуйгийн зүг боодол оймс шидэж дуулиан тарив. Иракийн нэгэн иргэн Ж.Бушруу гутлаа шидсэнээр эхэлсэн энэ “мода” Монголд дэлгэрээд, улс төрийн хүрээд хүчээ авах төлөвтэй болов. Ирак иргэн бол газар нутгаа өмгөөлж, Америкийн тухайн цагийн удирдагч руу хурлын заалнаас гутлаа илгээсэн түүхтэй. Харин дараа нь тэр ёс Монголд үргэлжилж, 2016 оны сонгуулийн эхэнд АН-ын нэгэн хуралдаан дээр Дарханы Л.Наранбаатар гэх бизнесмен индэрийн зүг оймсоо чулуудан намын даргаа эсэргүүцсэнээр олны танил болох гараагаа амжилттай эхэлсэн. Гэвч горонд нь намаасаа хөөгдсөн билээ. Түүнээс өмнө Багануур дүүргийн АН-ын хурал дээр нэг нөхөр гутал “нүүлгэсэн” асуудал ч гарч байв. Харин Б.Жагар энэ удаад мөн л амархан аргаар олон нийтийн дунд царай төрхөө тодоор үлдээгээд авлаа. Тэрээр оймс шидэх ямар ч зорилгогүй явсан бөгөөд, хурлын танхимын үүдээр явж байтал хэрүүл хийх чимээ гарч “цөсийг нь хөөргөсөн” бололтой. Нэгэнт боломж олдсон дээр нь олны танил болохоор сэтгэл шулуудсан тэрээр Ц.Сандуйруу гутал нисгэхээс татгалзаж, боодолтой ойс шидэх сонголт хийжээ. Оносон ч зөөлөн, ер нь шидье гэж шидээгүй нь ч шууд мэдэгдэнэ гэдгийг ухаарч. Нэгэн цагт хайрлаж явсан даргаа сандал ширээгээ хүлээлгэж өгч байхад нь хатуу гутлаар дүнгэнүүлэх муухай байлгүй. Гэхдээ түүнд оймсноос өөр сонголт байсаныг нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагдаа дурдсан байна билээ. Өндөг ч юм уу, помидор шидэж болох байсан гэнэ. Эцэст нь хэлэхэд Б.Жагарын шидсэн оймс Ц.Сандуйг оноогүйн учир нь “оймсны чанар”-т ч байж болох тухай жиргээчид тайлбарлажээ.

 

 

З.Говь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.