Ч.Ичинхорлоо: Хамгийн аймшиггүй эр зориг, ихийг бүтээгч хүч чадал эмэгтэй хүнд л оршдог

2017/09/27
Share |
Хүмүүс:
Ч.Ичинхорлоо: Хамгийн аймшиггүй эр зориг, ихийг бүтээгч хүч чадал эмэгтэй хүнд л оршдог

Телевизийн салбарт 22 дахь жилдээ зүтгэж яваа Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ч.Ичинхорлоо ярилцлага өгчээ. Өдгөө нас дөч хол давсан ч өдрөөс өдөрт залуу харагдах болсон Ичко эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хийгээд дотоод сэтгэлийн талаар сонирхолтой яриа дэлгэсэн байна.  Тэрээр "Би эмэгтэй хүнийг хулстай зүйрлэх дуртай. Миний бодлоор хулс бол гоолиг нарийхан, үзэмж төгөлдөр ургамал. Хулсыг аагим халуун наран дор, усан дотор, хатуу ширүүн нөхцөлд гээд хаана ч тарьсан хад асгыг ч нэвтлэн ургадаг гэнэ билээ. Тэгсэн хэрнээ хамгийн уян, олон зүйлийг хийх боломжтой. Эмэгтэй хүн яг л тийм. Хэмжээлшгүй их хат, эр зориг үрээ хайрласан эмэгчин амьтнаас л гардаг. Хамгийн аймшиггүй эр зориг, ихийг бүтээгч хүч чадал эмэгтэй хүнд л оршдог.

Гоо сайхныг цаг хугацаанд хязгаарлах шаардлагагүй гэж боддог. Дотоод сэтгэлийн гоо сайхан, хэн ч бүтээж чадахааргүй бурхны бүтээл болох байгалийн төгөлдөр гоо үзэсгэлэн бол хэзээд мөнхийн. Гадаад гоо сайхнаар улбаалан бусдад үнэлэгдэх, хувь хүний үнэ цэнийг тодорхой хэмжээгээр өсгөхөд нөлөөлж болно. Гэхдээ эмэгтэй хүн бүр сэтгүүл дээрх бүсгүйтэй адилхан байх албагүй. Бусдыг өөртэйгөө харьцуулах нь хөгжлийн нэг хөдөлгөгч хүч мөн хэдий ч үүнээс авч буй мэдрэмж нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг доошоо дарах хэмжээнд байгаа бол энэ буруу голдрилоор явж байна гэсэн үг. Үнэ цэнээ би өөрөө бүтээхээс биш, миний өмсөж байгаа хувцас намайг тодорхойлохгүй. Миний үнэ цэн эрүүл бие, саруул ухаан, хөдөлмөрч чанар, өдийг хүртэл босгосон амьдрал минь юм. Миний баялаг бол миний гэр бүл, үр хүүхэд. Би бусдад хайрыг түгээж бусдад дэм тус болоод, бусдыг амжилтанд хүрэхэд нь тусалж чадвал, эргээд тэр хүмүүс надад талархаж байвал энэ нь миний мөнхөд орших үндэс, цаг хугацаанаас үл хамаарч надад хадгалагдах дотоод сэтгэлийн гоо сайхан" хэмээн ярьжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.