У.Хүрэлсүх “Ардын Засгийн газар” байгуулж, Д.Бодоотой барьцахгүй

2017/09/29
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх “Ардын Засгийн газар” байгуулж, Д.Бодоотой барьцахгүй

Монголын төр хэлтгийгээ засаж, мөрөө тэгшитгэхээр шуударлаа. Намын хэл ам, хэрүүл тэмцэл нэг тийш шийдэгдэж, УИХ дахь МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийг ерөнхий сайдад дэмжихээ 100 хувийн саналаар илэрхийллээ. Түүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ч 100 хувийн дэмжлэг авлаа. Одоо харин УИХ-ын намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдаар түүнийг сонгох эсэх асуудлыг хэлэлцэхэд, тэндээс үзүүлэх дэмжлэг үлдсэн. Харин У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа хүлээж аваагүй байхад олон нийтийн сүлжээгээр танхимын сайд нарыг нь “бүрдүүлчихээд” гоочилж сууна.

Гуйвуулга, дайвуулга, хэтрүүлэг давамгайлсан тэдгээр мэдээллүүд шинээр бүрдэх Засгийн газрын эсрэг тавьж байгаа хар хорын сум төдий зүйл аж. Өөрөөр хэлбэл бүрдээгүй Засгийн газрын нэр хүндийг унагах тактик төдий л ажил гэнэ. “У.Хүрэлсүхийн Ардын Засгийн сайд нарын нэрс” нэртэй нийтлэл ч харагдана. Нийтлэлд “Ардын” засаг байгуулах гэж байгаа тухайгаа хэн нэгэнд У.Хүрэлсүх ярьсан гэж туужээ. Тэгээд араас нь хэн, аль яамны сайдад “томилогдсон”-оор нь жагсаачихаж.

Тэрээр “Ардын Засгийн газар” байгуулж өвөг дээдэстэйгээ барьцахгүй нь ойлгомжтой. Харин дээрх мэдээлэл ор мөргүй худал зүйл гэдгийг ойрын эх сурвалж няцаалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос Хууль зүйн сайдаар томилогдох эсэх тухай нь асуусан сэтгүүлчийн асуултад, “Өнөөдрийг хүртэл би албан тушаалын тухай, хэнтэй ч юу ч яриагүй.” гэж мэдэгджээ. УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой болчихвол, өөрийн биеэр сайд нараа сонгож багаа бүрдүүлэх аж. Ер нь ч сошиалийн нөхдийн тархиар шинэ Засгийн газрыг бүрдүүлэхгүй гэдэг нь тодорхой л доо.

Засгийн газраа бүрдүүлэхээс нь өмнө түүний эхлээгүй ажлыг “хийлцээд” байгаа нөхөд бол зүгээр л гүтгэгчид гэдгийг уламжилжээ. Засгийн газрын шинэ тэргүүнээр ажиллах шалгуурын гурван ч давааг амжилттай давсан түүний улыг шагайгчид мундахгүй олон байгаа. Багш нарын цалинг нэмэх боломжгүйг У.Хүрэлсүх биш, Ж.Эрдэнэбат сайн мэднэ Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг “жинхэнэ” байхаас эхлэн яригдсан нэг зүйл бол багш нарын цалингаа нэмүүлэхийн төлөөх тэмцэл, ажил хаялт байв. Тэгэхээр цагш нарын цалинг нэмэх боломжтой, үгүйг У.Хүрэлсүх биш Ж.Эрдэнэбатаар толгойлуулсан мэргэжлийн Засгийн газрын нөхөд сайн мэднэ гэсэн үг.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “мэргэжлийн” Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын У.Хүрэлсүхэд хаягласан нэгэн “захиас” бол дээрх асуудал юм. Тэрээр багш нарын цалинг нэмэх боломжтойг хэлээд, нэмэхийг шаардсан. Харин түүний хариуд “боломжгүй” гэдэг хариултыг У.Хүрэлсүхээс сонсов. Үнэхээр тийм боломж нөхцөл бүрэн байсан бол “мэргэжлийн” Засгийн газрын нөхдийн нэн тэргүүнд биелүүлээд сонгогчдоос, УИХ-ын гишүүдээс “А” үнэлгээ авч болох алхам энэ байлаа. Даанч тийм боломжгүй учраас дараагийн Засгийн газартаа хаяглан үлдээж, “багш нарын цалин нэмээгүй” гэдэг шантааж болгон ашиглахаар шийдсэн дүр зураг болж харагдаж байгаа юм. Мэдээж багш нарын цалин нэмэх асуудал аль ч Засгийн газрын өмнө тавигдах тулгамсан асуудал байж болох. Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайн биш байгааг дээр доргүй мэдэх билээ. Бусадтай адил худлаа амлалт өгөхөөс татгалзсан У.Хүрэлсүхийн буруу ч гэж юу байхав.

З.Говьсайхан


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хүрэлсүхийн боловсролыг шалгана. Ерөнхий сайдад тэнцэх нь үү, үгүй юу. Хүрэлсүхийн Завханы 10 жилийн багшыг авч ирж, хэд дүгээр анги төгссөн болохыг тогтоолгож, Ерөнхий сайдад тэнцэхээр боловсролтой хүн мөн байна уу, үгүй юу шалгуулна.
IP:150.129.140.76  2017-10-02 13:19:47
Хүрэлсүхийн боловсролыг шалгана. Ерөнхий сайдад тэнцэх нь үү, үгүй юу. Хүрэлсүхийн Завханы 10 жилийн багшыг авч ирж, хэд дүгээр анги төгссөн болохыг тогтоолгож, Ерөнхий сайдад тэнцэхээр боловсролтой хүн мөн байна уу, үгүй юу шалгуулна.
IP:150.129.140.76  2017-10-02 13:19:56
Хүрэлсүхийн боловсролыг шалгана. Ерөнхий сайдад тэнцэх нь үү, үгүй юу. Хүрэлсүхийн Завханы 10 жилийн багшыг авч ирж, хэд дүгээр анги төгссөн болохыг тогтоолгож, Ерөнхий сайдад тэнцэхээр боловсролтой хүн мөн байна уу, үгүй юу шалгуулна.
IP:150.129.140.76  2017-10-02 13:20:04
Хүрэлсүхийн боловсролыг шалгана. Ерөнхий сайдад тэнцэх нь үү, үгүй юу. Хүрэлсүхийн Завханы 10 жилийн багшыг авч ирж, хэд дүгээр анги төгссөн болохыг тогтоолгож, Ерөнхий сайдад тэнцэхээр боловсролтой хүн мөн байна уу, үгүй юу шалгуулна.
IP:150.129.140.76  2017-10-02 13:20:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.