Мөрөөдлийн театрийн “Social эвлүүлэг” тоглолт нээлтээ хийлээ

2017/10/02
Share |
Хүмүүс:
Мөрөөдлийн театрийн “Social эвлүүлэг” тоглолт нээлтээ хийлээ

Монголын хошин урлагийн шилдэг продакшны нэг болох “Мөрөөдлийн театр”-ын  уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт  “Social  эвлүүлэг” нэртэй  энтертайнмэнт шоу тоглолтыг  энэ сарын 30-нд үзэгч түмэндээ толилуулж эхэллээ.

Дуу бүжиг, энтертаймэнт, элдэв сюрпризээр дүүрэн “Social  эвлүүлэг” инээдмийн шоу  тоглолтыг үзэгчид халуун алга ташилтаар угтаж, сэтгэл хангалуунаар хүлээн авлаа.

1

373A6831-600x400

Мөрөөдлийн театрын  “Social  эвлүүлэг” тоглолтод урилгаар  булдруу нэрээрээ алдаршсан  А.Өсөх-ирээдүй ,“ Цэцэг” хамтлагийн дуучин СТА  Ч.Батболд, дуучин  СТА  А.Түмэн-Өлзий  нар урилгаар оролцож өөрсдийн уран бүтээлийн дээжээс өргөн барилаа.

87777

5

“Мөрөөдлийн театр”-ын шинэ тоглолтын нээлт үзэгч  олны халуун алга ташилт дунд өндөрлөсөн юм. Нээлтийн тоглолтын дараа үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

У. Цэрэнжав: Сайхан тоглолт болж байна. Инээлээ, дагаж дууллаа. Манай байгууллага ахмад настнуудаа хүлээн аваад тоглолт үзүүлж байгаа юм. Сэтгэл өндөр сайхан байна. Тоглолт хийсэн хүүхдүүдийнхээ уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье, эмээ нь

Ч.Сэргэлэн: Эвлүүлгүүд үнэхээр таалагдлаа. Дагаж дуулсаар л гарч ирлээ. Өнөөдрийн тоглолт их сайхан боллоо. Баярлалаа, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчиддээ.

Л.Болорчулуун: “Мөрөөдлийн театр”-ын анхны тоглолтыг ч бас үзэж байлаа. Өнөөдөр бас сэтгэл хангалуун байна. Энэ тоглолтыг үзэх гэж байгаа бол зорин ирээрэй гэж хэлмээр байна.

Тус тоглолт өдөр бүр Соёлын төв өргөөнд 19 цагаас тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 13000 төгрөгийн үнэтэйгээр СТӨ-ний билетийн кассаар борлуулагдаж байна.

Ингээд  хошин  урлагийг шимтэн үзэгч та бүхэндээ“Social  эвлүүлэг” инээдмийн  энтертайнмэнт  шоу тоглолтын сонирхолтой рекламыг хүргэж байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.