”60 тэрбум”-ынхны зах замбараагүй үйлдлийн нэг ЗАВСАРЛАГА болов уу?

2017/10/03
Share |
Хүмүүс:
”60 тэрбум”-ынхны зах замбараагүй үйлдлийн нэг ЗАВСАРЛАГА болов уу?

Утаа, халаалт, хальтиргаа гулгаа, түгжрэл гээд Улаанбаатар шиг метрополис хотод ундарсан их асуудал буй. Асуудлын гарцыг цаг алдалгүй, ухаалаг л шийдэхгүй бол улсын маань нийслэл уналтад ороход бэлэн байна. Ядаж байхад яр гэгчээр урин дулааны улирал дуусч, хахир өвлийн хаяа айлсаж буй энэ цаг үед нийслэлийн удирдлагуудын улстөржилт хэрээс хэтэрлээ. Өвал цагийн бэлтгэл, өөр бусад өчнөөн ажил НИТХ-ын даргын шийдвэрээс үүдэж гацаанд ороод байна. Ийм байхад улстөржсөн завсарлагуудыг ар, араас нь аваад байгааг юу гэж ойлгох вэ. АН-ын хувьд угаасаа тодорхой зорилготойгоор завсарлага авч, цаг хожих гэсэн санасандаа хүрсэн. Харин олонхийн бүлэг болсон МАН яагаад завсарлага авчихваа. Нийслэлчүүдээ боддог бол НИТХ-ын даргаа даруйхан сонгоод ажилдаа ханцуй шамлан орох байлаа. Гэтэл тэд намын эрх ашиг, цаашлаад улстөржсөн томилгоог урьтал болгох гэж дээ. Хэн ч бодсон завсарлагааны цаана НИТХ-ын даргын суудал булаалдсан тулаан байгаа нь тодорхой. Энэ бүхэн нь ч эхнээсээ илэрч эхлэв. НИТХ-ын даргад нэр дэвшсэндээ баярлаж, бас болоогүй жендер, хүйсийн харьцаа ярьсан нэгэн байхад нөгөө талд шийдэл, гарц, шинэчлэлийг ярьж байна. Товчхондоо НИТХ-ын даргад нэг намаар овоглосон ч хоёр өөр зүгийн хүн өрсөлдөж байна гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж эхэлснээр, “60 тэрбумын” гэх нэршил аваад байгаа Ц.Сандуйгийн зүгийн хүмүүст шинэ, эрч хүч бус харин өөрсдийнх нь гарын аясаар хөдөлж байх дуулгавартай нэгэн л хэрэгтэй аж. Тиймээс л дахин санал хураалтын хугацааг хойшлуулж, завсарлага авч цаг хожихоор шийдсэн бололтой юм. Болж өнгөрсөн процессын талаар энэ мэтчилэн өгүүлээд байвал дуусахгүй. Хамгийн гол нь энэ их улстөржилтийн золиос нь нийслэлчүүд болж байгаа нь л харамсалтай. Үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр “60 тэрбум”-ынхны зах замбараагүй үйлдлийн нэг ЗАВСАРЛАГА болсон нь ийнхүү илчлэгдлээ. Өнөөдөр нийслэлчүүдэд шижигнэсэн эрч хүчтэй шинийг санаачлагч удирдлага л хэрэгтэй байна. Түүнээс бус намын томилгоо, “60 тэрбум”-ын найрааны хүн лав огтхон ч хэрэггүй гэдгийг төгсгөлд нь тэмдэглье.

 

 

 


С.Баяр

Эх сурвалж: factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.