Чингэлтэй дүүргийн Засаг дарга ахмадуудаа элэглэв үү?

2017/10/03
Share |
Хүмүүс:
Чингэлтэй дүүргийн Засаг дарга ахмадуудаа элэглэв үү?

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат саяхан болж өнгөрсөн ахмадын баярын үеэр нэгэн мэндчилгээ дэвшүүлжээ. Дүүргийнхээ ахмадуудад зориулан дэвшүүлсэн мэндчилгээгээ өвгөн эмгэн хоёрын чулуун бармилаар чимгэлжээ. Бусад дарга нар өөрийн зургийг талбин, сэтгэл гарган, урмын сайхан үгээр мэдчилсэн бол Ж.Эрдэнбат дарга тэгсэнгүй. Түүнд сэтгэл дутсан уу, ахмадуудаа хүн гэж үзсэнгүй юу, дээрх чулуун хөшөөний зургийн дор “УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЦУЦАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ ИРСЭН ҮЕ ҮЕИЙН АХМАД БУУРЛУУДДАА ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЖ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ” гэсэн ганц өгүүлбэр сийрүүлэн мэндчилсэн болжээ.Түүнд нь дургүйцсэн ахмадууд: “биднийг үхээд өгөөсэй гэж бодож явдаггүй л байлтай...” гэсэн гомдлын үг чулуудсан байна.

 

Эндээс харна уу 



 

 

Ц. Говь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.