Жүжигчин,найруулагч Б.Тамир : Эмэгтэй хүнтэй хариуцлага тооцож болдоггүй юм

2017/10/04
Share |
Хүмүүс:
Жүжигчин,найруулагч Б.Тамир : Эмэгтэй хүнтэй хариуцлага тооцож болдоггүй юм

"Хэцүү анги" уран сайхны олон ангит кинонд Дөлгөөн хэмээх хүүгийн дүрийг бүтээж анх олонд танигдаж байсан жүжигчин Можух буюу Батсайхан "Fantastic Productiond"-д продюсерийн албыг хашдаг ажээ. 

 

Тус продакшны бүтээл "Зүрхний хилэн" УСК саяхан нээлтээ хийж халуун алга ташилт, танхим дүүрэн үзэгчдийг цуглуулаад байгаа бөгөөд орчин үеийн кино уран бүтээлүүдээс тэс өөр болж чадсан гэнэ. 

 

Сэтгэл зүрх, зорилго нэгтэй залуус нэгдэн "Fantastic Production"-ийг байгуулсан бөгөөд тус продакшнд нэг ч эмэгтэй жүжигчин харьяалагддаггүй гэнэ. Би гэж байдаггүй Бид гэх үзлийг чухалчилдаг залуусын бат бэх  нөхөрлөл гайхалтай уран бүтээлүүдийг төрүүлдэг бөгөөд залуус хараахан ажил үүргийн хувьд эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллаж чаддаггүй гэнэ. Энэ тухай найруулагч, жүжигчин Б.Тамир  "Эрчүүдийн нөхөрлөл гэж нэг юм байна. Ярьсан бол ярьсан, хийнэ гэсэн бол хийдэг, хариуцлагаа дааж чаддаг. Бид эмэгтэй хүнд хариуцлага даатгаж чадахгүй ш дээ. Яахав байж болно л доо. Тэгэхээр хурд хэрэг болно, эрэгтэй хүмүүсийн онцлог гэж юм байна. Эмэгтэй хүнтэй хариуцлага тооцож болдоггүй юм" хэмээхэд жүжигчин, продюсер Батсайхан "Эмэгтэй хүнийг чинь шууд цохиод унагачихаж болдоггүй байхгүй юу" хэмээн нэгэн нэвтрүүлгийн үеэр хошигножээ. Нөхөрлөлийн үнэ цэнэ, түүгээр юу бүтээж болдгийг харуулж яваа чадварлаг залуус хаа ч явсан ийнхүү өөрсдийн нөхөрлөлийг гайхуулах дуртай ажээ. 


 

 

 

Ж.Сондор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
neffykorjgf AblqzJdwwcvnvmumzn, [url=http://mnzximumaurz.com/] mnzximumaurz[/url], [link=http://abrvfdcqpmih.com/ ]abrvfdcqpmih[/link], http://uozujrupmvqf.com/
IP:31.184.238.151  2019-01-16 14:05:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.