Сэтгэл санааг тайван болгох арга

2017/10/04
Share |
Хүмүүс:
Сэтгэл санааг тайван болгох арга

Сэтгэл санаа амар тайван байх нь ажил хөдөлмөрийн бүтээмж өндөр байхад маш чухал нөлөө үзүүлдэг билээ. Уншигч та энэ тал дээр асуудалтай байвал бидний бэлдсэн зөвлөгөө таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

1.    Multi task –зохиож цагийг идэвхтэй ашиглах.

Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл нэгэн хэвийн хэдэн зүйлд өдрийн цагийг зарцуулж байсан бол тухайн цагт өөр зүйлийг хийхээр нэмж оруулах. Энэ нь өөртөө дураараа байх цагийг бий болгох гэсэн үг юм.

2 зүйлд хуваагддаг.Тархиа ажиллуулах уу? Булчингаа ажиллуулах уу?  Гэдгийг сонгох юм. Хэрвээ та оюуны ажил эрхэлдэг бол түр хугацаанд өөртөө амралт өгч богино хугацааны mindfulness бясалгал, эсвэл 20 минут дасгал хөдөлгөөн хийх зэргээр нэгэн хэвийн биш өөр зүйлд цагаа зарцуулах юм.

Нэг л зүйл рүү хэт улайрах биш олон зүйлийг зэрэг хэрэгжүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

Тухайлбал автобусанд явахдаа англи хэлний үг цээжлэх, харилцагч байгуулага руу емэйл илгээх, өдрийн хоол идэж суухдаа хурлын материалыг унших гэх мэт .

Тайван байх цагтаа ажлаа амжуул.

Ажлын цагтай тайван байх цагийг гарга гэсэн үг юм.

2.  Өөрийн нэг өдрийн үйлдлийг тэмдэглэж бичих нь тайвны хүчийг бий болгох нөлөөтэй гэнэ. 

Тухайлбал хэт их ажилдаа  улайрч хийдэг ч өөрөө анзаарахгүйгээр цагийг дэмий өнгөрөөчихсөн байх.

Гэдгээ тэмдэглэж бичсэнээр юунд цагийг дэмий өнгөрөөж байгаагаа мэдэх боломжтой болно.

Ажилдаа ирж , очих хугацаа хий дэмий өнгөрөөж байгаа гэдгээ анзаарсан бол цаашид автобусанд явахдаа ажлынхаа талаар бодож, шинэ төлөвлөгөөний санаа зэргийг эргэцүүлснээр ажлын ажлаа амархан дуусгаж чаддаг. Өдрийн хийх ажлаа богино хугацаанд гүйцэтгэчихвэл одоо та амарсан ч болно шүү дээ.

Танд амжилт хүсье.

 

 Ц.Хишгээ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.