”Сэтгэлийн бэлэг” Даваасүрэнгийн Болормаад туслацгаая

2017/10/05
Share |
Хүмүүс:
”Сэтгэлийн бэлэг” Даваасүрэнгийн Болормаад туслацгаая

 

"Сэтгэлийн бэлэг" ХАНДИВЫН АЯН-д нэгдэцгээе. 

Элэг нэгт ахан дүүс минь тусламжийн гараа сунгаач!!!

Болормаа миний бие Даваасүрэнгийн ууган охин нь билээ. 1997 онд сувилагчийн буруутай үйлдлээс болж шпризээр дамжсан В вирусээр халдварласан. 2002 онд анх цус алдан, эмнэлэгт хүргэгдэж, дэлүүний хагалгаанд орж дэлүүгээ авахуулан цус алдсан судаснуудыг оюулсан. Улмаар 2012 оноос хойш хэвлийд ус үүсэж, 2015 онд дахин цус алдаж, 5 судас боолгосон. Үүнээс хойш биеийн байдал минь улам муудаж, эмнэлгийн байнгын хяналтанд орон эмчилгээ хийлгэсээр байгаа.

 Сүүлийн 2 жилийн хугацаанд аав ээж, ах дүүс, хань үр хүүхдийнхээ тусламжаар Солонгосын 245 000 төгрөгийн үнэтэй ALBUMIN уургыг өдөр бүр хийлгэж байна. Гэрээр байнгын 2-3 тариа хийсээр өдийг хүрлээ.

Миний хань сүүлийн 3 жил ажлаа хийлгүй яг миний дэргэд охины хамт намайг асарч тойлж байна.

Сүүлийн саруудад судас маань олдохоо байж заавал эмнэлэг орж уян зүү тавиулах болсон. Одоо миний элэг бүрэн ажиллагаагүй болсон.

Эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай, донороо ол гэсний дагуу төрсөн ганц охин минь миний донор болсон.

Хагалгааны зардал 85 сая болж байгаа ба хагалгааны дараах эмчилгээ, донорын эмчилгээ зэрэг нийлээд 100 сая төгрөг болохоор байна. Улсаас үнэ төлбөргүй хагалгаа хийхийг хүлээвэл биеийн байдал улам дордож хугацаа алдан хагалгаанд орох боломжгүй болно хэмээн эмч нар хэлж байгаа.

Иймд элэг нэгт ахан дүүс минь миний хагалгааны зардалд нэмэр хандив болооч гэж хандив гуйж байна.

Би энэ жил 40 нас хүрсэн. Ид хийж бүтээх насандаа, охиныхоо сургууль төгсөхийг ч харж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзнэ гэдэг даанч харамсалтай. Гомдолын мөр элэг шилжүүлэх хагалгаанд орох хүсэл надад маш их байна.

Иймд Монгол ахан дүүс минь миний чин сэтгэлийн гуйлтыг ойлгон хүлээн авч тусламжийн гараа сунгана гэдэгт гүнээ найдан залбирч сууна.

Хүндэтгэсэн Д.Болормаа

САЙХАН СЭТГЭЛТ МОНГОЛЧУУД МИНЬ ХАЛУУН ГАРАА ЭНЭХҮҮ ЗАЛУУ ГЭР БҮЛД СУНГАЖ ТУСЛАНА УУ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bolor gutsaaa chi ergvv saajiltai osorjamaadal hel ter chin chamg demjine SVVLIIN VED YUML BOLVOL IIML UVCHTEI TEGEJ VHEJ DALD ORLOO MUNGU UG GJ GUILGACHILDAG LUIVIRCHID IH BOLJEE hvnii umnuus uvdtsiim shk laitaim be vhejdald orhoo medsiim bl naad umhiirsen bie oligtoi awj yawj sur
IP:103.26.194.141  2017-10-06 03:46:32
zochin ter muu ed zaluu idewhtei amdraj bga hvhde donor bolgosan genvv yamar balair har amia bodsan amitan be ervvl hvhde uvchtei bolgohiim bnlda tim ilvvde garsan bayn hvn algoo ulsiin emnelegtee daatgalaraa orooj yuuun aaaimr huviin emnelegt zaval orhin gene tansagljhiimaauiluulj uyruuulj bgaal bayjij bgaz muu sain luivarchinguud
IP:103.26.194.141  2017-10-06 03:57:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.