Цаг үеийн захиалгаас зугтах эрх байхгүй шүү, Ерөнхий сайд аа!

2017/10/05
Share |
Хүмүүс:
Цаг үеийн захиалгаас зугтах эрх байхгүй шүү, Ерөнхий сайд аа!

“Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг” гэдэг. Тэгвэл энэ цагийн дуудлага Ухнаагийн Хүрэлсүх байлаа. Монголын улс төрийн мафижсан МАНАН бүлгийг цөм цохиж, төрийн эрх мэдлийг мөнгөөр наймаалцахыг санаархсан 60 тэрбумын бүлгийг бут ниргэн байж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тэр сонгогдож чадлаа.

“Улалзсан түймрийн өмнөөс зүрх нэгт нөхдийнхөө хамт тэмцэж байсан шигээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэнэ” гэж тэр нэгэнт хэлсэн. Тиймээ, одоо хэлсэн амандаа эр хүн шиг хүрэх л үлдлээ. Тэгэхийн тулд байгуулах гэж буй Засгийн газрын гишүүдээ тунч ухаалаг сонгох нь чухал. Энүүхэндээ гэж хэлэхэд, Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх тэргүүн зарчимд “Дан, давхар”-ын асуудал чухал биш. Чухамхүү зангарагтай, ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн хар хүний ноён нуруутай тийм л хүн Засгийн газрын гишүүн баймаар байна.

“Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хамгийн том алдаа сайд нарын сонголт байсан” гэсэн улстөр шинжээчдийн дүгнэлтийг У.Хүрэлсүх та хатуу анхаарах ёстой. Яг үнэндээ хэн ч танихгүй, хэзээ хаана, юу хийж байсан нь мэдэгдэхгүй зөвхөн “Дан дээлтэй” гэх тодотголоор товойж гарч ирсэн сайд нарын зангараг бүхэл бүтэн салбарын асуудлыг зохицуулахад дутдаг юм байна. Хэчнээн хийе бүтээе гэсэн хүсэлтэй, тэмүүлэлтэй байгаад ч тийм сайд нарын хүрээлэл, хүч жулддаг гэдгийг өмнөх Засгийн газрын зарим сайд нараар баталж болно. Үүнийг гэрчлэх ганцхан жишээ бол жил гаруйн хугацаанд аль яамыг, ямар сайд удирдаж байгааг ард иргэд мэдээгүй байгаа явдал юм. Тэргүүнээ ч нийтэд таниулж чадахгүй салбарын яамны ажил амжилттай урагшилна гэдэг юу л бол.

Энэ мэт зүйлийг У.Хүрэлсүх та, авах гээхийн ухаанаар хандаж, “Дан, давхар”-ын хэмжүүрээр бус тэрхүү салбарыг чадварлаг удирдаад явчих, хамгийн гол нь Монгол түмэндээ хүлээн зөвшөөрөгдчихсөн тийм л хүнийг Засгийн газрын гишүүнээр сонгоорой.

Ялангуяа үндсэн чиг үүргийн яамдын сайд болон Засгийн газрын гал тогоог удирдах “Хэрэг эрхлэх газар”-ын даргаа хууль, төсвөө баталдаг УИХ-ын гишүүдээс сонгоход гэмгүй санагдана. Учир нь урьд өмнө нь төрийн томоохон ажил хийж үзээгүй “танхил” сайд нарын хажууд УИХ-ын гишүүн сайд нар салбар яамныхаа төсвийн зарцуулалтыг төвөггүйхэн хийж дөнгөнө дөө. Товчхондоо бол тал бүрээрээ "Бяртай" сайд нараар танхимаа бүрдүүлэх хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа юм. "Бяртай" гэдэг нь бөх, аль эсвэл, биеийн тамирын чиглэлийн хүнийг хэлж байгаа хэрэг биш шүү. Харин салбар яамыг удирдаад явчих чадалтай оюуны бядтай хүнийг хэлээд байгаа юм шүү.

Хүрэлсүхийн Засгийн газрыг “Хүчтэй” байх ёстой гэсэн нийгмийн захиалга буй. Тэр захиалгыг хүчтэй, зангарагтай, ард олондоо хүлээн зөвшөөрөгдсөн сайд нараас бүрдсэн Засгийн газар л биелүүлж чадна. Төгсгөлд нь тэмдэглэхэд, сайд нарын томилгоо хэр ухаалаг хийгдэхээс энэ Засгийн газрын хэтийн ирээдүй тодорхойлогдох нь тодорхой.

 

 

С.Баяр

WWW.ZINDAA.MN

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
galaxy ñîëè çàêëàäêè îäåññà ЗакладкР¸ бошки в СафоновРµ амфетамР¸Ð½ закладкР¾Ð¹ в спб Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Кузнецк-1 2 Купить бошки в ХвалынсРº Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Тереке Купить закладкР¸ лирика в ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овске Марки в Гусь-хру
IP:188.72.96.172  2017-12-20 03:49:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.