МУИС 75 жилийн ойгоо томоохон амжилтуудаар угтаж байна

2017/10/06
Share |
Хүмүүс:
МУИС 75 жилийн ойгоо томоохон амжилтуудаар угтаж байна

онгол Улсад дээд боловсролын үндэс суурийг тавьсан МУИС-ийн түүхт 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  Ойд зориулсан "Эрдэмд түүчээлсэн 75 жил" ёслол, хүндэтгэлийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус хүндэтгэлийн хуралд  МУИС-ийн удирдлагууд, үе үеийн профессор, доктор,  эрдэмтэн багш нар, төгсөгчид, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд,  БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, УИХ-ын гишүүд  оролцлоо.


 

Ёслол, хүндэтгэлийн хурлыг нээж МУИС-ийн ТУЗ-ийн дарга, академич Д.Рэгдэл үг хэлсэн юм. Тэрээр МУ-ын дээд боловсролын загалмайлсан эцэг болсон, МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчдөд ойн мэндийг өргөн дэвшүүлье. 1942 онд МУИС-ийг байгуулсан явдал бол дэлхийд хамгийн хоцрогдмол байсан Монгол орныг жинхэнэ утгаар нь 20-р зуунд татан оруулах их аяны эхлэл суурь хүчин зүйл болсон гэдэгтэй хэн ч маргашгүй биз ээ. Энэ утгаараа МУИС улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэх хүч болон мандан бадрахын гараа байлаа. 75 жил тийм ч урт хугацаа биш боловч манай МУИС-аас дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж хүн төрөлхтний оюун санааны гайхамшгийг бүтээгч эрдэмтэд цөөнгүй төрж тухайн цаг үеийнхээ түүчээ нь болж ирсэн. МУ-ын тэргүүлэх дээд сургуулиуд энэ л эрдмийн өргөөгөөс салбарлан  төрж тус тусын жигүүрээр бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн энтэй сургалт судалгааны төв болох хөгжлийн замдаа гарахад хэдийнээ цэгцэрчээ. МУИС-ийн улс эх орондоо оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй өндөр юм. Эдүгээ МУИС-ийн хамт олон 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгдэх эрхэм зорилгыг тээж шинэ цагийн түүхээ бичиж байна. Зорилгоо зоригтой тодорхойлж,  бодлогоо оновчтой томъё олсон  МУИС-ийн хамт олонд амжилтын дээдийг хүсье” гэв.


Үүний дараа Монгол Улсын  30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслол, МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр "1942 онд МУИС-ийн хичээлийн анхны хонх Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед дуугарсан нь монгол хүнд шинжлэх ухааны мэдлэг, боловсрол дэвшилд тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд холч ухаантай өвгөдийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь Монгол Улс Их сургуультай болсон явдал юм.

ХХ зууны их бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн жилүүдэд МУИС нийгмийн хөгжлийн манлайд  нь байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг эргэлтгүй суурьшуулан, судалгааны суурь  ажлуудыг туурвин дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгосныг түүхт ойн энэ ёслолын индрээс бахархан тэмдэглэж байна. “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээх, амжилттай хөөргөхөд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн оролцож хөрөнгө, санхүүгээр дэмжиж ажилласнаа Та бүхэнд дуулгаж байна.

Цаашид ч Монгол Улсын Засгийн газар монголчуудын оюуны түүчээ, эрдмийн ундарга МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно”.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойд зориулан  өнөөдөр Төрийн ордонд болж буй  “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүллээ.


Илгээлтийг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МУИС-ийн төгсөгч З.Энхболд уншиж сонордуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага - Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус, төгсөгчид, ажилтан, албан хаагчид, эрхэм зочид Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Тэртээ 1942 онд Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үндэс сууриа тавьж, анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет; математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7тэнхимтэй байгуулагдан, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23,000 гаруй оюутан суралцагч, 1,500 гаруй эрдэмтэн багш, ажилтантай эрдэм оюуны томоохон төв болжээ.

Монгол Улсын Их Сургууль бол улс орныхоо өнөөгийн хөгжил, ард түмнийхээ оюун сэтгэлгээний дэвшилд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэм номын гэгээн өргөө билээ. Энэ өргөөнд сурч боловсорсон сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн түүчээ, ард түмнийхээ оюуны хөтөч болсоор ирснийг түүх гэрчилнэ. Энэ сургуулиас аль ч үед нийгмийн өнгө төрх, дуу хоолой болсон манлайлагчид төрөн гарч, ардчиллын үйлсийг ч эндээс эхлүүлж байсныг монгол түмэн сайн мэднэ.

Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг Монгол Улсын төрийн дээд шагнал - Сүхбаатарын одонгоор шагнаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ шагнал нь манай улсын ууган их сургуулийн бүрэлдэхүүнээс салбарлан, бие даан гарсан МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ховд их сургуулиудыг ч давхар шагнаж байгаа шагнал юм гэдгийг онцлон тэмдэглэе.


 

Их сургуульд эрдэм судлалын шударга өрсөлдөөн, бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнд суурилсан хөгжлийн бодлого нэн чухал. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд заасны дагуу МУИС нь Азийн шилдэг 100 их сургуульд багтана гэж стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ бол тус сургуулийн ойрын зорилт гэж харж байна. Улсаараа овоглосон үндэсний хэмжээний тэргүүлэх их сургууль маань дэлхийн чансаанд тун чамлалттай үзүүлэлттэй байгаа ч энэ байдалдаа бодитой дүгнэлт хийн, дэлхийн шилдэг 100 сургуульд багтах холын зорилгод хөтлөгдөн алсын хараа, хөгжлийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх байх гэж найдаж, ирээдүйн хөгжлийн хүрэх оргилыг би өөдрөгөөр харж байна. Энэ өөдрөг бодлыг маань бодитой болгох нөөц боломж, эрдэм мэдлэгийн чадамж МУИС-ийн хамт олонд бий гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.


“Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хурлын үндсэн илтгэлийг МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар танилцуулав. Тэрбээр илтгэлдээ “МУИС байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны  ихэнх салбар, анагаах ухаан, ХАА, техник технологи, инженер зэрэг шинжлэх ухааны олон салбараар судалгаа шинжилгээний ажлыг Монголдоо анхлан эхлүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээг эх орондоо үүсгэн төлөвшүүлсэн тэргүүлэгч гол төв болон бэхэжсэн. Манай улсын эрдэмтдийн ихэнх нь МУИС-аас төрж гарсныг энд дурдахад таатай байна. Хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийг эх орондоо түгээн дэлгэрүүлж улс орны оюун ухааны цөм байж  монгол хүнийг хөгжүүлэх орчин цагийн соёлыг нийгэмд төлөвшүүлэхэд МУИС томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Эдүгээ МУИС-ийн судалгааны тэргүүлэгч чиглэлийн нэг нь Монгол судлал бөгөөд Монгол судлалын дэлхийн гол төв болж байна. МУИС нь нийгмийн тогтолцооны согогийг засаж залруулах тэргүүний дэвшилт үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нийгмийн сэтгэлгээний цөм байх үүргээ нэр төртэй биелүүлсээр иржээ. МУИС-ийн өнөөгийн чиг хандлагын талаар хэлэхдээ МУИС өнөөдөр дэлхийн 30 орны 280 гаруй их, дээд сургуулиудтай харилцаатай  байна. Цаашид судалгаа, эрдэм  шинжилгээ, багш, оюутан солилцоо, бүтээлч хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад харилцааг чиглүүлэх болно. Өнөөдөр МУИС-ийн шинэчлэл үе шаттайгаар явагдаж байна. МУИС-д хийгдэж байгаа өөрчлөлтийн нэг гол зорилго нь олон улсын түвшинд бидний  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх явдал. Бид олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд эрх чөлөөг дээдэлж хамгийн шилдэг профессор багш, оюутан суралцагчидтай байж, сургалт судалгааны хамгийн таатай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. МУИС-ийн бүтцийг оновчтой болгох чиглэлд үе шаттай арга хэмжээг багш нар, тэнхэмүүд,бүрэлдэхүүн сургуулиуд, эрдмийн зөвлөлийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, 2018 оноос хэрэгжүүлэх болно. Сүүлийн жилүүдэд МУИС-д хэрэгжсэн өөрчлөлтийн ололттой сайн талыг улам батлуулж, алдаа гажуудлыг засан улам боловсронгуй болгон төгөлдөржүүлэх болно. Бидний ирээдүй цаашдын алсын хараа бол “Азийн шилдэг 100 их сургууль болох”-ийн түвшинд хүрэхийн тулд МУИС өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал болоод байна” гэлээ.

 ОХУ-ын Их сургуулийн захирлаас МУИС-ийн 75 жилийн ойд зориулан дүрст мэндчилгээ ирүүлснийг энэ үеэр хэлсэн юм. 


Тэртээ 1942 онд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үндэс сууриа тавьж, анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет; математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдан, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн  түүхтэй. Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23,000 гаруй оюутан суралцагч, 1,500 гаруй эрдэмтэн багш, ажилтантай эрдэм оюуны томоохон төв болон өргөжжээ.

МУИС-ийн хамт олон 75 жилийн ойн босгон дээрээ дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад оруулж, МУ-ын анхны хиймэл дагуул  “Мазаалай”-г сансарт хөөргөн томоохон амжилтаар өмнөх  онуудаа бататган угтлаа.

 

 

 

Ш.Адъяамаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Qebovnti vpizdu iPhone - buy pinfon, http://www.undclasses.com/__me dia__/js/netsoltrademark.php?d =imgur.com%2fa%2ft3noxKg%2femb ed%3fpub%3dtrue télécharger_le_coran_complet , http://dear-angel.jp/m/redirec t.php?url=https%3a%2f%2fimgur. com%2fa%2fo1xlIZc%2fembed%3fpu b%3dtrue descargar_madura_el_genero, http://www.1800ownacar.com/__m edia__/js/netsoltrademark.php? d=imgur.com%2fa%2fYmOrjhw%2fem bed%3fpub%3dtrue wapking_movies_download, https://imgur.com/a/VIEp0zG/em bed?pub=true Minecraft_kartasy_xsb, https://imgur.com/a/1VcCOZX/em bed?pub=true download_mp3_ost_siapa_takut_j atuh_cinta, http://ecometalslimited.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=imgur.com%2fa%2fdqVCxfI%2fe mbed%3fpub%3dtrue minecraft_skachat_besplatno_ru sskuiu_versiiu, http://www.jaydayinc.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= imgur.com%2fa%2fS66PHiL%2fembe d%3fpub%3dtrue hp_laserjet_m1005_mfp_driver_d ownload, http://www.sitioandino.com/too ls/redirect.php?url=https%3a%2 f%2fimgur.com%2fa%2f3pqAB42%2f embed%3fpub%3dtrue the_weeknd_call_out_my_name_mp 3_free_download, https://imgur.com/a/mXi9JCl/em bed?pub=true डिलीट_फोटो_
IP:91.216.3.153  2018-11-11 22:18:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.