Б.Болд: Өнгөрснөөсөө суралцаад амьдралд тэмүүлж л явна

2017/10/09
Share |
Хүмүүс:
Б.Болд: Өнгөрснөөсөө суралцаад амьдралд тэмүүлж л явна

Монголын хөгжмийн ертөнцөд томоохон байр суурьтай "B sound” продакшны үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой  энэ сард  тохиож байгаа юм. Нийтийн дууны уран бүтээлчдийн ихэнх тоглолтуудыг чадварлаг зохион байгуулах болсон "B sound” продакшны захирал, дуучин Б.Болд таван жилийнхээ ойд зориулсан тоглолтоо энэ сарын 12-нд Монгол Бөхийн өргөөнөө нүсэр тэмдэглэхээр болжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Сүүлийн үеийн бүхий л тоглолтуудыг зохион байгуулах болсон “B sound” продакшны  таван жилийн ой болох гэж байна. Монголын хөгжмийн урлагийн сор болсон уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах тус  тоглолтын  талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Хэвлэлд ярилцлага өгөөгүй уджээ.  Юуны түрүүнд Zindaa.mn сайтыг уншиж суугаа Монголын ард түмнийхээ амар амгаланг эрье. “B sound” продакшны маань таван жилийн ойд зориулсан тоглолт  энэ сарын 12 нд болох гээд тун завгүй л явна даа.  Таван жилийн ой гэдэг утгаараа  бид таван  үйл хэргийг бүтээхээр төлөвлөсөн. Үүний дагуу өнгөрсөн хавраас ажлууд маань эхэлсэн.  Тоглолтын тухайд бол ойдоо зориулсан дөрөв дахь ажлын нэг гэж хэлж болно.

-Тухайлбал, ойгоо угтаж ямар ямар ажлууд хийгдэв?

-Эхний ажил болох  өнгөрсөн хавар СУИС-ийн дуурийн дуулаач оюутнуудын дунд зохиогдсон  Лавай-II уралдааныг  ивээн тэтгэлээ. Би энэ сургуулиас л  ажил, амьдрал, урлагийн гараагаа эхэлсэн. Тиймээс сургуульдаа их хайртай, энэ хэрээр дүү нараа дэмжиж дээрх уралдаанд  ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар нь ажилласан. 

Хоёр дахь ажлыг өнгөрсөн зургадугаар сард  төрөлх нутагтаа буюу  Эрдэнэт хотынхоо залуучуудад зориулж “А projесt”  үдэшлэгийг хоёр өдөр  зохион байгууллаа.  Ойгоо угтсан  гурав дахь  ажлыг UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгтэй хамтарч зургаан хүүхэдтэй 32 настай Ж.Саруултолийн гэр бүлд бага ч болтугай тусламж үзүүллээ.  Энэ айлаа  судалгаан дээр тулгуурлаж сонгосон байгаа. Хэдий ядруу зүдрүү биш гэлээ эхнэртэйгээ ажил хийж зүтгээд зүтгээд зургаан хүүхдийнх нь хэрэгцээ болоод амьдралд нь үл хүрэлцдэг залуу гэр бүл .Эхнэр нь Fm-д ажилладаг. Сарын 200 гаруй мянган төгрөгийн цалинтай,    Ж.Саруултоль “Тэди”  төвд утас засварын газар ажиллуулдаг юм билээ. Байрны түрээс  сарын 500 мянган төгрөг, тэдний цалин нь юундаа  ч хүрдэггүй. Энэ залуу гэр бүл амьдралынхаа төлөө ёстой өдөр шөнөгүй ажилладаг орчин цагт бол ховордсон залуусын нэг.

Зургаан хүүхэд нь бараг шинэ хувцас өмсөж үзээгүй нэг нь нөгөөгийнхөө хувцсыг өмсдөг. Тиймээс хөөрхөн хүүхдүүдэд нь өвлийн хувцас, мөрөөдлийн тоглоом бүрийг нь авч өгсөн. Мөн айлд байх хэрэгцээний  цахилгаан хэрэгсэл  хөргөгч, плитк, индүү ээжид  нь үсний сэнс гээд бүхий л цахилгаан хэрэгслээр нь  хангасан.

Мөн нэр дээрх хэдэн малнаасаа Ж.Саруултолийн гэр бүлд  өвлийн идэш,  өвөлжин хэрэглэх сүү, цагаан идээ бэлдэж өгөхөө би амласан байгаа.  Хүнд  тус  багаддаггүй гэдэг шүү дээ. 

-Үнэхээр нүдээ олсон үйл хэргийг бүтээжээ. Хүн хүндээ туслахаас илүү сайхан зүйл гэж юу байхав. Ж.Саруултолийн гэр бүлийг орон байртай болгох “Хөөрхөн итгэл” хандивын аяныг танай продакшны хамт олон эхлүүлсэн гэж сонссон?

-Тийм ээ. Сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж, хүсч мөрөөдөж шантаршгүй зүтгэж яваа энэ гэр бүлийг орон байртай болгох “Хөөрхөн итгэл” хандивын аяныг эхлүүлсэн байгаа. Үүний эхлэл болгож “B sound” продакшныхаа хамт олны өмнөөс нэг сая  төгрөг хандивласан. Энэхүү аянд маань сайхан сэтгэлт монголчууд маань нэгдэнэ гэдэгт  итгэж байна. Гол нь бодит тусламж үзүүлэхийг хүссэн. Энэ гэр бүлд  нэг удаа тусламж үзүүлээд орхих биш цаашид ч эргэж тойрч, холбоотой байна. Магадгүй хүүхдүүд нь мундаг сайн сурлагатай байх юм бол дэмжээд л явна.  Энэхүү ажил маань зөвхөн таван жилийн ойдоо зориулж анх удаа хийж буй хүмүүнлэгийн ажил биш л дээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж олон ажил хийж байсныг уншигчид маань санаж байгаа байх.

  - Ойд зориулсан тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцвал?

-“Bsound” продакшны байгуулагдсаны таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Монголын хөгжмийн урлагийн салбарт сор болсон уран бүтээлчид нэг тайзнаа цугларна. Мөн тоглолтын үеэр нэг сая төгрөгийн 10 азтанг тодруулна. Тоглолтын турш гэнэтийн бэлэгүүдээр дүүрэн байна. Ганц хөтлөгч бус хэд хэдэн хөтлөгчид тоглолтыг хөтөлнө. Дан ганц зохиолын дуучид гэлтгүй рок, поп, хошин урлагийн авъяаснуудны нэгдсэн тоглолт учраас  тасалбар маш эрэлттэй байгаа.  “B sound” продакшн гэдэг утгаар аль болох шинэ, соргог содон тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.  Тоглолтодоо зориулж шинэ хөгжим захиалж авчруулсан байгаа.

Түүнчлэн ойд зориулсан тав дахь ажлаа төрсөн нутагтаа зохион байгуулна  Би Булган аймгийн  Хангал сумын Хялганат тосгонд төрж өссөн. Миний анхны тайз бол сумын маань клуб.  Тиймээс  клубт маань юу хэрэгтэй байна тэр бүхэнд нь  тус дэм болохыг зорьж байна.

-Сүүлийн үеийн хамаг сайхан тоглолтууд дуу, техникийн өндөр төвшинд зохион байгуулагдаж байгаа нууц гагцхүү “B Sound” продакшнтай холбоотой. Мөн олон залуу уран бүтээлчид танай студиэс  гараагаа эхэлсэн байдаг. Продакшн байгуулах эхлэл хэрхэн  тавигдаж байв?

-Оюутан байхдаа арван жилийн ангийнхаа  хоёр найзтайгаа  хамт байгуулж байсан. Анх гурвуулхнаа байсан бол өдгөө  20  гаруй  болж  өнөр өтгөн болсон байна.  Нэг үеэ бодвол  хамт олон маань тодорхой хэмжээний амжилтад хүрч ажил амьдрал нь тэгширч байхыг харах сайхан байна. Хийж байгаа ажлынх нь  үр шим болов уу.  Таван жилийн хугацаа хурдан өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид их олон ажил амжуулжээ. Нэгэн үеийн залуучуудынхаа бие даасан тоглолтуудыг нь зохион байгууллаа. Миний хувьд амин хувиа хичээж явахаас илүүтэй нэгэн үеийн уран бүтээлчидтэйгээ  хамт хөгжиж дэвшихийг хүсдэг. Нөгөө талаас нэгэн үеийн уран бүтээлчид бүгд адил төвшинд байх юм бол дараагийн үе маань ч гэсэн үе үеэрээ гарч ирж биднээс суралцана шүү дээ.

-Монголд ер нь  шоу бизнес хэр хөгжиж байна гэж та хэлэх вэ?

-Нэг үеэ бодвол сайн хөгжиж байна. Анх хөгжмийн салбар руу орох үед хөгжим, тайз төдий.  Модоор  тайзаа хийдэг.  Гэрэл, дэлгэц гэх ойлголт тун ховор байсан. Харин одоо бол маш өөр болсон. Бүгдийг угсрахаас эхлээд аналогоос  дизитал хэлбэрт шилжлээ .Аливаа юмс цаг үеэ даган  хувьсан өөрчлөгддөг шиг урлагийг ойлгох, хүлээн авах үзэгчдийн хүсэл сонирхол нь ч өөрчлөгдөж байна. Энэ хэрээр бид илүү ихийг хийж бүтээх хэрэгтэй.

-Хоёулаа ярилцлагын сэдвээ жаахан өөрчилье.  Өнгөрсөн хугацаанд В sound” продакшныхаа  ойд нэлээдгүй төвлөрч ажилласан байх. Хувийн уран бүтээлийн сонин, сайхан юу байна.   “Амьдрал” дуу нь хүмүүст маш их хүрсэн байсан.

-Тийм ээ. Удахгүй “Амьдрал”  цомгоо гаргахаар зэхэж байна. Цомогт маань “Баясгалант  намар” , “Эвийн хоёр хайр”  зэрэг ижий аав, нутаг усаа магтан дуулсан сайхан уран бүтээлүүд багтсан.  Өмнөх уран бүтээлүүд маань сэдвийн хувьд  нь   хайр сэтгэлийг өгүүлэмжтэй байсан бол байсан бол одоо сэдвийн хувьд арай өөр болсон. Амьдралын сайн, мууг ч үзлээ.  “Амьдрал” дуу маань хит парадад дээгүүр жагсаж  байх шиг байна. Тэнгэрийн доор өөрийнхөөрөө тэмцэж  ухаарч тэмүүлж явна би. Хөх толбот монгол заяандаа хэнээс ч илүүтэй би хайртай гээд H.Мөнхбаяр ах сайхан үг зохиож өгсөн.

 -Уран бүтээлээс нь харахад амьдралыг илүүтэй ойлгож байгаа мэт?

-Тэгж харж болно.  Хүүхдээрээ шахуу, ээж аавынхаа өврөөс дөнгөж гараад л үр хүүхэдтэй болж амьдрал зохиосон нь үнэн. Тухайн үед амьдралын мөн чанарыг ойлголгүй сэтгэл хөөрлөөр хандсан тал бол бий.  Цаг хугацаа амьдралын багш гэдэгчлэн  одоо бол аливааг ойлгож таньж мэддэг насан дээрээ ирсэн байна.Мөн монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг даах асар өндөр хариуцлага оногдож байна. Таван жилийн ойд зориулсан нэвтрүүлгээ үзээд их зүйлийг бодлоо.  Урлагийн мундаг ах, эгч нар маань магтаал, урам зоригийг   харамгүй хайрлалаа. Надад үнэхээр ташуур өгсөн. Энэ олон хүмүүсийн итгэл найдварыг дааж улам хичээх ёстой юм байна гэдгийг илүүтэй ухамсарлаж байна даа.

 -Тэгэлгүй яахав. Магтаал сайшаал  хариуцлагыг хамт  дагуулж байдаг шүү дээ.Цаашдын уран бүтээлийн тухайд сонирхуулбал?

“Амьдрал” цомог маань ирэх арван нэгдүгээр сарын дундуур нээлтээ хийнэ. Он дөнгөж гаргаад нэгдүгээр сард бие даасан дөрөв дахь тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн.

- Э.Чулуунчимэг та хоёрын салалт нэг хэсэгтээ л хэвлэлийнхний “ бай” болсон.  Хоёр тийш болоод жил гаруй болж байгаа байх шүү.

 -Би хувийн амьдралаа бусдад дэлгэхийг хүсээгүй, чимээгүй байсан гэх үү дээ. Одоо ч гэсэн тийм л байх болно. Охиныг маань төрүүлж өгсөн эмэгтэйд би юу ч хэлэх билээ дээ.  Бид хоёрын амьдрал бусдын нүдэнд ил байсан. Гэхдээ бидний амьдрал муугаасаа илүүтэй сайн нь олон байсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ.  Үүнийг ч би нүүр бардам хэлнэ.  Багахан алдаа дутагдал байсныг би үгүйсгэхгүй. Алдаа дутагдалгүй хүний амьдрал гэж ч үгүй байх. Хар, цагаан өнгөөр сүлэгдэж эрээнтэй бараантай л байдаг шүү дээ. Энэ тухай өмнө нь өөрт тань өгсөн ярилцлагадаа ч хэлж байсан.  Бид өөр өөрсдийнхөө жам төөргөөр л явж байна. Хүүхэдтэйгээ байнгын холбоотой байж аль болох ойр байхыг хичээдэг. Охиныхоо хүмүүжилд л анхаарч байна.  Залуустаа хандаж хэлэхэд амьдралд сэтгэл хөөрлөөр бүү хандаарай. Ялангуяа үр хүүхэдтэй хүмүүс гэж хандаж хэлмээр байна. Маш том хариуцлага.

-Энэ бүхэнтэй эвлэрч,  амьдралынхаа шинэ хуудсыг нээж чадсан болов уу?

-Тэмцэж  ухаарч тэмүүлж явна гэдэг шиг шинэ хуудсыг нээсэн гээд хэлчихвэл  бусад мөн л  өлгөөд авах болов уу. Нуулгүй хэлэхэд,бусдын хэл амнаас эмээх юм. Ямар ч гэсэн өнгөрснөөсөө суралцаад амьдралд тэмүүлж л явна.

 Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Ш.Адъяамаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
тото Шал хөдөөний . Юуун дуучин тллл
IP:202.179.24.251  2017-10-09 14:04:11
zochin unekheer khudulmurch mundag zaluu
IP:203.91.115.42  2017-10-09 22:33:00
Хар хулганы гөлчгий, нүүрний арьсаа татдаггүй мэдрэлийн-4 Хар Хулганы гөлчгий, нүүрний арьсаа татдаггүй мэдрэл. Самандын Жавхлан шиг онийгоод нүүрний арьсаа тат. Эсвэл тормолз. Бид нар таа нарын хир бөөс, хөлс, шээс шинхэг, өмхий самхайнаас залхалаа.
IP:122.201.24.114  2017-10-10 07:22:31
Хар хулганы гөлчгий, нүүрний арьсаа татдаггүй мэдрэлийн-4 Хар Хулганы гөлчгий, нүүрний арьсаа татдаггүй мэдрэл. Самандын Жавхлан шиг онийгоод нүүрний арьсаа тат. Эсвэл тормолз. Бид нар таа нарын хир бөөс, хөлс, шээс шинхэг, өмхий самхайнаас залхалаа. Та нарын мода загвар мэдэрдэггүй, дээлнээс өөр юм мэддэггүй, өвгөн эмгэн шиг, сургууль суугаагүй, нарийн юм мэддэггүй, сургуульд сурж нийгэмийн харилцаанд ороогүй, гэрийн буг, гэрийн ховч авгай, мунхаг атаа жөтөө, хэнийг ч цохиж алчихаад тоохгүй байж байдаг тэнэгээс залхлаа.
IP:122.201.24.114  2017-10-10 07:31:59

IP:122.201.24.114  2017-10-10 07:44:20

IP:122.201.24.114  2017-10-10 07:44:28

IP:122.201.24.114  2017-10-10 07:44:36

IP:122.201.24.114  2017-10-10 07:44:42

IP:122.201.24.114  2017-10-10 07:44:50
Zochin Chiluunchimegt amjilt husie! Ene teneg zaluugaas erthen salsan ne az gj bod! Uneheer durak tolgoi !
IP:1.180.205.111  2017-10-10 07:54:48
Дөрвөлжин Хамбарын Энхбаяр Дөрвөлжин Хамбарын Энхбаяр ШОРОНГИЙН ХАДААС, 1-Р АНГИД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ, МУНХАГЫН-1, ОДООГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХОТЫН, БАЙРНЫ, СУРГУУЛЬД СУРДАГТ АТААРХААД БАЙНА.
IP:122.201.24.114  2017-10-10 11:54:07
Дөрвөлжин Хамбарын Энхбаяр Дөрвөлжин Хамбарын Энхбаяр ШОРОНГИЙН ХАДААС, 1-Р АНГИД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ, МУНХАГЫН-1, ОДООГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХОТЫН, БАЙРНЫ, СУРГУУЛЬД СУРДАГТ АТААРХААД БАЙНА.
IP:122.201.24.114  2017-10-10 11:54:32
Nnn Hugin novsh ehnerinhe naiztai zavarchad bagagan alda bol bsaaan gneeee Chuluunchimeg danda hairin duuga duulj yavad shn snzaluutai uchrasai
IP:76.247.0.91  2017-10-10 12:36:06
Od En gantsara bol henig ch uarahgyi zail zail
IP:76.247.0.91  2017-10-10 12:37:29
Дөрвөлжин Хамбарын Энхбаяр Дөрвөлжин Хамбарын Энхбаяр ШОРОНГИЙН ХАДААС, 1-Р АНГИД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ, МУНХАГЫН-1, ОДООГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХОТЫН, БАЙРНЫ, СУРГУУЛЬД СУРДАГТ АТААРХААД БАЙНА.
IP:122.201.24.114  2017-10-10 12:49:55
Дөрвөлжин Хамбарын Энхбаяр Дөрвөлжин Хамбарын Энхбаяр ШОРОНГИЙН ХАДААС, 1-Р АНГИД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ, МУНХАГЫН-1, ОДООГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХОТЫН, БАЙРНЫ, СУРГУУЛЬД СУРДАГТ АТААРХААД БАЙНА. Дөрвөлжин Хамбарын Энхбаяр хамаг амьтанд атаархсан хар гуйлгачин, шоронгийн хадаас. Гутлаа чирсэн гуйлгачин Цолмон, хүмүүсийн хуучин гутал цуглаалж өмсдөг байсан. Хамаг амьтанд атаархсан гуйлгачин. АТААРХУУ ГУЙЛГАЧИН. ХАМБАРЫН ЭНХБАЯРЫН ЖИНХЭНЭ НЭР НЬ ДЭМЧИГ, АТААРХСАН ГУЙЛГАЧИН.
IP:122.201.24.114  2017-10-10 12:59:16

IP:122.201.24.114  2017-10-10 12:59:22

IP:122.201.24.114  2017-10-10 12:59:34

IP:122.201.24.114  2017-10-10 12:59:40
Бээжин хав Багабанди дандаа сонгино сарьмис иддэг. Мах идэж үзээгүй. Бээжин хав Багабанди аймгийн төвийн хятад айл, сонгино сарьмис байцаа, манжин лууван иднэ. Газар ухаад идэх юм хайдаг. Мах идэж үзээгүй. Тураалдаа орчихсон Одоо болтол таргалаагүй байна.
IP:122.201.24.114  2017-10-10 13:44:12
altai Энэ залуу их хөдөлмөрч юм. Мөн энэ нийгэмтэйгээ хөл нийлүүлээд л дуулахын хажуугаар хувийн бизнес нь хүртэл өөдрөг тэмүүлэлтэй. Сайхан ярилцлага өгсөн байна. Салсан гээд байгаа эхнэр Чулуунчимэг нь эргээд буцаж доог болох вий дээээээээээээээ э
IP:43.243.161.15  2017-10-10 15:00:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.