С.Гантогоо талархал илэрхийллээ

2017/10/10
Share |
Хүмүүс:
С.Гантогоо талархал илэрхийллээ

Авьяаслаг Монголчууд шоуны үзэгчдийн хайртай оролцогч С.Гантогоог хүн бүр мэдэх биз ээ. Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа өөрийн талархлаа илэрхийлжээ. Тэрбээр "Хүний газар ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа элэг нэгт Монголчууддаа зориулсан бидний тоглолт дурсамж дүүрэн амжилттай болж дууслаа. Солонгосын Чусокын баяр буюу Ургацын баярыг тохиолдуулан Сөүл, Пусан, Чонжү, Инчон хотуудад тоглосон ба очсон газар болгонд Монголчуудтайгаа хэзээ ч мартагдахааргүй сайхан, халуун дулаан, инээд хөөртэй, дуутай хууртай тийм л цагуудыг өнгөрүүлсэндээ маш их баяртай байна.Холоос ч хамаагүй ирж үзэж байсан та нартаа маш их баярлалаа. Ургацын баярын урт амралтаар юу хийхээ мэдэхгүй байхад Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг" шоуны оролцогчид болох ийм сайхан уран бүтээлчид хүрэлцэн ирж тоглосонд, үзэх зүйлтэй байлгасанд БАЯРЛАЛАА гэх Монголчуудын минь урмын үг сэтгэл хөдөлгөж байсан шүү. Хамтдаа байсан мундаг артистууд, мөн тусалж дэмжиж байсан найздаа болон Солонгос талын баг болон бусад хүмүүстээ дахин баярлалаа гэж хэлмээр байна. Гадаадад байх Монголчууд минь эрүүл мэнддээ маш сайн анхаарч байгаарай гэж захимаар байна.Эрүүл байхад бүх зүйл бүтнэ" гэжээ.


 

 

 

 

Б.Янжка

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.