Хүндхэн салалтыг даван туулсан Жоли улам үзэсгэлэнтэй болсоор

2017/10/11
Share |
Хүмүүс:
Хүндхэн салалтыг даван туулсан Жоли улам үзэсгэлэнтэй болсоор

Өдгөө 42 настай жүжигчин Анжелина Жоли сүүлийн үед гоо үзэсгэлэн, баясгалантай байдлаараа олныг гайхшруулах болсон. Нөхөр Брэд Питтээсээ салж, зургаан хүүхдээ ганцаараа өсгөж, хажуугаар нь өөрөө кино найруулан уран бүтээл туурвиж яваа түүнийг ийм олон ажлыг яаж амжуулж, хүнд цаг үеийг хэрхэн даван туулсан бол гэж хүмүүс сонирхдог. Тэгвэл жүжигчний ойр дотныхны ярьснаар Жолигийн гоо сайхны нууц нь амьтны гаралтай өөх тосноос татгалзаж, аль болох байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг сонгодогт байдаг аж. Түүнчлэн Жоли хоолоо гэртээ өөрийн гараар бэлтгэн идэж, сайн унтаж амардаг болохоороо ийм үзэсгэлэнтэй байдгаа ярьжээ. Тэрбээр мөн нүүрээ өөрөө буддаг гэдгийг хүн бүр мэддэггүй байх. Сүүлийн үед Жоли нүүр будгийн талаар илүү ихийг сурч байгаа гэнэ.


 

 

О.Саша

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.