Мастер үcчин Д Одонгоо мэргэжлийн үсчдэд сургалт явуулж эхэллээ

2017/10/13
Share |
Хүмүүс:
Мастер үcчин Д Одонгоо мэргэжлийн үсчдэд сургалт явуулж эхэллээ

"Оддын үсчин" хэмээн олноо танигдсан “Vidal” салоны захирал, мастер үсчин Д.Одонгоо эмэгтэй гоёлын үс засалтын 10 өдрийн эрчимжүүлсэн сургалтыг мэргэжлийн үсчдийн дунд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад хамрагдахын тулд  мэргэжлээрээ 10-20 жил ажилласан чадварлаг үсчид Д.Одонгоо захиралд удаа дараа хүсэлт тавьж улмаар тэдний хүсэл ийн биеллээ олжээ.  Улмаар сургалтад хамрагдсан суралцагчид сургалтын төгсгөлд  юу сурж мэдсэнээ Д.Одонгоо багшдаа тайлагнав. Энэ талаар бид сурвалжилсан юм.

 

“Онно” салоны үсчин Ц.Одончимэг

Би мэргэжлээрээ ажиллаад арван жил болж байна. 2008, 2009 эмэгтэй гоёлын засалт шалгаруулах тэмцээнд тэргүүн байранд орж байсан. Үүнээс хойш гоёлын засалтаар дагнаж мэргэжлээ дээшлүүлэхэд ихэд анхаардаг болсон. Мөн  Д.Одонгоо багшийн гоёлын үс засалтын хэв маяг, техникээс нэг удаа ч гэсэн суралцах юмсан гэж хүсэж мөрөөддөг байсан. Тэгвэл өнөөдөр хүсэл маань  биелсэнд сэтгэгдэл маш өндөр байна. Энэхүү сургалтаас шинэ санаа, техник болоод цэвэрлэгээг яаж  төгс хийх үү зэргийг сурч мэдсэн өгөөжтэй сургалт байлаа. Бусад үсчид маань ч гэсэн өөрийнхөө чадварыг улам дээшлүүлж Д.Одонгоо багшаас суралцаасай гэж уриалж байна.



“SB” салоны үсчин  Ж.Сайнбилэг

Үсчний мэргэжлээр арван жил ажиллаж байна. Д.Одонгоо багшийн зохион байгуулсан хамгийн анхны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсандаа маш баяртай байна. Сургалтын ач холбогдол өндөр байлаа. Гоёлын засалтыг нүүрний хэлбэрт хэрхэн тохируулах, мөн жижиг чимхлүүр ажиллагаа зэргийг шинээр сурч мэдлээ.

 

“Цацрал” салоны үсчин Г.Эрдэнэсүрэн

 Таван жил үсчнээр ажиллаж байна. Эмэгтэй гоёлын засалтаар төдийлөн ажилладаггүй байсан. Д.Одонгоо багшийн зохион байгуулсан эмэгтэй гоёлын үс засалтын эрчимжүүлсэн  сургалтад хамрагдаж  техник болон хагалгаа, цэвэрлэгээ зэрэг маш олон зүйлийг  шинээр мэдэж авлаа. Мэдэж сурснаа цаашид улам хөгжүүлнэ.

“Хулан” салоны захирал Б.Мөнхтайван

Миний үндсэн мэргэжил манекюрчин.  Энэ чиглэлээрээ 15 жил ажиллаж байна.  Д.Одонгоо захирлаас эмэгтэй гоёлын засалт заагаач өгөөч ээ гэж олон жил гуйсан. Манекюрчин  ч гэлээ   эрчимжүүлсэн  гоёлын үс засалтын энэхүү сургалтад нь  хамрагдаж маш их зүйлийг суралцлаа. Хүсэл мөрөөдөл нэг л өдөр биелдэг юм байна.  Манекюрчин хүн өнөөдөр гоёлын үс урлах гээд зогсож байна гэдэг алтан гарт  багшийн маань чадвар л гэж би хэлнэ. Үсчин болох мэргэжлийг маань хөглөж өгсөн багшдаа баярлалаа. Манекюрчин хүнийг ч гэсэн мэргэжил рүүгээ урвуулж чадна гэдэг багш хүний авьяас чадвар болов уу.  Мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа нөхөдтэйгөө танилцаж тэднээсээ суралцсандаа  баяртай байна.

 

“Хатан”  салоны захирал М.Даваасүрэн

Би 30 жил үсчнээр ажиллаж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд үргэлжид суралцах хэрэгтэй гэж боддог. Тэр утгаараа  Д.Одонгоо багшийнхаа зохион байгуулсан гоёлын үс засалтын 10 өдрийн эрчимжүүлсэн  сургалтад хамрагдсандаа баяртай байна. Хуримын, үдшийн, өдөр тутмын гоёл засалтыг сурлаа.

 

“Онно” салоны үсчин Отгонбаяр

Чухал сургалт зохион байгуулсан Д.Одонгоо багшдаа баярлалаа. Бидэнд энэ төрлийн сургалт маш хэрэгтэй байдаг. 10 өдрийн эрчимжүүлсэн сургалтад  гоёлын засалтын 10 өөр төрлийн техник заасан. Үсчид маань гоёлын засалтын техникийг сурах нь чухал. Үүнээс гадна үйлчлүүлэгчийнхээ үсийг мэдрэх нь чухал.

 

Тус  сургалтыг зохион байгуулсан “ Vidal” салоны захирал, мастер үчин Д.Одонгоо сургалтын ач холбогдлын талаар сэтгэгдлээ хэлэхдээ  тэрбээр “Нийгмийн шаардлагаар буюу үсчдийнхээ хүсэлт сонирхол дор энэхүү сургалтыг зохион байгуулсан. Дан ганц “Vidal” салон гоёлын засалтаар тэргүүлээд байх гэхээсээ илүү бусдадаа  ч гэсэн гоёлын засалтын техник зэрэг өөрийн мэддэг чаддагаа хуваалцлаа. Сургалтад хамрагдсан үсчид маань мэргэжлийн маш чадварлаг үсчид гэдгийг хэлэх нь зүйтэй. Олон удаагийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Тэд маань ч гэсэн өөрийнхөө дадсан техникийг зөвхөн хийгээд байх биш бие биенээсээ суралцаж мэдлэгээ хуваалцлаа.  Үсчин  болох хүсэл сонирхолтой  манекюрчин дүү маань сургалтад хамрагдлаа. Энэ бол хүний дайчин чанар. Мөн 30 жил ажилласан Даваа эгч өөрийгөө боллоо  гэж хойш суулгүйгээр шинийг эрэлхийлж байгааг нь харах үнэхээр нь сайхан байна.

Миний зүгээс нэг төрлийн гоёлын засалт заагаад байх биш өдөр бүр шинэ засалт заасандаа баяртай байна.  Мэргэжлээрээ ажиллаж буй энэ 26 жилийн хугацаанд би олон сургалтад хамрагдаж мөн тэмцээн уралдаанд оролцож туршлага, ур чадварыг эзэмшсэн. Өдгөө  12 шавь маань өөрийн гэсэн салонтай болж салбарлан төрсөн байна. Шавь нараараа үргэлжид бахархдаг. Цаашид салбартаа олон зүйлийг хийхийн төлөө бүгд хамтдаа хөгжих нь чухал.Тиймээсцаашид ч гэсэн энэ төрлийн сургалтыг  мэргэжлийн үсчдийнхээ  дунд явуулна" гэлээ.

 

Ш.Адъяамаа

                                                       

 

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
байгалмаа мундаг шүү
IP:183.81.171.2  2017-10-13 13:02:20
Мөнхцацрал Доогий энги дээр юу болж байгааг ойлгодоггүй нураймчихаад, мэдрэл муу. Өөр олон хүүхдүүд, анги дээр, гадаа тоглож байна. Ярих юм зөндөө байхад, нурмайчихаад, гэрийн буг, гэрээс гарахгүй, гэртээ хоол ундаа хармалснаа ярьдаг. луувангийн вареньа Дашмаагаас хармалснаа ярьдаг. Сохор балай, нүд чих нь бөглөчихсөн. Хэн ч тоож нийлэхгүй, ганц тоосон хүнээ барьж идчих гээд, ангийнхаа хүүхэдтэй тааралдахаар, аав ээжийг нь муулсан байна лээ. Хэн ч тоохгүй, мэдрэл муутай юм.
IP:66.181.185.159  2017-10-16 07:55:03
Мөнхцацрал Доогий энги дээр юу болж байгааг ойлгодоггүй нураймчихаад, мэдрэл муу. Өөр олон хүүхдүүд, анги дээр, гадаа тоглож байна. Ярих юм зөндөө байхад, нурмайчихаад, гэрийн буг, гэрээс гарахгүй, гэртээ хоол ундаа хармалснаа ярьдаг. луувангийн вареньа Дашмаагаас хармалснаа ярьдаг. Сохор балай, нүд чих нь бөглөчихсөн. Хэн ч тоож нийлэхгүй, ганц тоосон хүнээ барьж идчих гээд, ангийнхаа хүүхэдтэй тааралдахаар, аав ээжийг нь муулсан байна лээ. Хэн ч тоохгүй, мэдрэл муутай юм.
IP:66.181.185.159  2017-10-16 07:55:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.