Линдсэй ийм хямдхан байхаа болиочдээ!

2017/10/13
Share |
Хүмүүс:
Линдсэй ийм хямдхан байхаа болиочдээ!

Холливүүдийн нэрт продюсер Харви Вайнштейн сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэл амны бай болоод буй. Тэрээр өөрийн компанид ажилладаг эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай ноцтой баримт дэлгэгдэж шуугиан тариад байгаа билээ.

 

Үүнээсээ болж гэр бүлээ хүртэл цуцлуулахаар болоод байгаа найруулагчаа өмөөрч жүжигчин Линдсэй Лохан өөрийн цахим хуудаснаа нэгэн бичлэгийг хийжээ. Тэрээр тус бичлэгэн дээрээ "Би юу болоод байгааг сайн ойлгохгүй байна. Тэр надад хэзээ ч муу зүйл хийж байгаагүй.  Би одоо бүгдийг нь ингэхээ болих хэрэгтэй гэж бодож байна" хэмээн түүнийг хаацайлсан бичлэг оруулсан бөгөөд түүний энэхүү үйлдлийг шүүмжлэн эсэргүүцэх хүмүүсээс болоод уг бичлэгээ удалгүй устгасан байна.

 

Жүжигчин бүсгүйн энэхүү бичлэгийг үзсэн нэрт жүжигчин Рөүс Макгоун өөрийн твиттер хуудаснаа "Линдсэй ийм хямдхан байхаа болиочдээ. Бяцхан охиноос секс бэлгэ тэмдэг болтлоо өөрчлөгдөж хөлөөрөө толгой хийх болсон хүн ч яаж ойлгох вэ дээ" хэмээсэн байна. 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.