Сангийн Сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг чичилжээ

2017/10/16
Share |
Хүмүүс:
 Сангийн Сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг чичилжээ

У. Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын нэрс ил болоод хэд хонов. Баалахыг нь баалж, зусардахад нь зусардсан “захидал”-ууд хөвөрсөөр. Ер нь шинэ Засгийн газрыг өнгөлж, тодорхойлох хүмүүсрүү довтолж байх шиг. Тухайлбал Сангийн сайдаар томилогдохоор болоод буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг нэлээд гоочилсон байна.  Засаг унахад “гаднаас” У.Хүрэлсүхийг дагаж “намирч” харагдаад байсан нөхөд одоо харин эсэргээр нь “гөвж” байх шиг. Эмзэг дээр нь түлхээд унгачихья гэдэг далд санаархал биз. УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар бол шинэ Засгийн газрын хүчийг тогворжуулж, өнгийг илэрхийлэх сайд нарын нэг л дээ. Түүнрүү тийм мессеж чиглэхээс аргагүй. Улс төрчийн хувьд ч тэр, эдийн засагчийн хувьд ч тэр  Ч.Хүрэлбаатар ховор хүн. Эдийн засагчийнхаа хувьд ялангуяа чадвартай цөөн тооны хүний нэгд зүй ёсоор тооцогддог юм билээ. Австралид суралцаж ирсэн шинэхэн эдийн засагч түүнийг 2000 онд тухайн үеийн Ерөнхий сайд урьж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд томилж байсан гэдэг.

  УИХ-ын дарга асны Ч.Хүрэлбаатарт хаягласан “шейр”  

Өдгөө Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй З.Энхболд, нийтлэлч А.Баатархуягийн твитр хуудсаараа дамжуулан жиргэснийг  олон нийтэд түгээжээ. 


Харин тус “захидал”-ын хариу болон бусад жиргээнүүдэд Ч.Хүрэлбаатар фб хуудсаараа дамжуулан хариу илгээсэн байна.  Тэрбээр “Сангийн сайд болох сургаар намайг Оюу толгойн гэрээг хийсэн, ЗГХЭГ-ын дарга байхдаа ОТ-н гэрээг УИХ-аар батлаад тендер авсан, Дубайн гэрээг хийсэн, дэмжсэн, Рио Тинтогийн төлөөлөгч мэтээр мөнгөөр, захиалгаар бичдэгээрээ улстөрийнхний дунд алдартай хэд хэсэг өдөр дүвчигнэлээ. Тайлбар өгье.   2007 онд миний ахлаж хийсэн ОТ-н гэрээнд ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалтыг 2,7 тэрбум долларт багтааж хийх (одоо 7 тэрбум доллар), зэс хайлуулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулах, эрчим хүчээ монголоос авах, нийт ажиллагсдын 90%-иас доошгүй нь монголчууд байх, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд хөрөнгө оруулалт хийж, олон улсын жишигт хүргэх зэрэг монголд хэрэгтэй олон заалтыг оруулж чадсан юм. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ГЭРЭЭГ ТУХАЙН ҮЕД УИХ БАТЛААГҮЙ ЮМ. “Босоо” Гамбаа ч хэд хэдэн удаа Хүрэлбаатарын энэ гэрээ хамгийн сайн гэрээ байсан юм гэж хэлж байсныг санаж байна... хэмээсэн байна.  


   Д.Ганхуягийн мэддэг, Ч.Хүрэлбаатарыг мэддэггүй “Арц суварга”

Мөн түүнрүү чиглэсэн өөр нэг гүтгэлэгийн шинжтэй зүйл бол УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нэгэнтээ “Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын дарга байхдаа “Арц суварга” гэх компанид тендер авч өгсөн” гэж ярьсаныг А.Баатархуяг гүтгэлэгтээ ашигласан байх жишээтэй.

Харин тэрээр энэ тухай, “ОТ-н гэрээ байгуулагдах үед ЗГХЭГ-ЫН ДАРГААР ДОЛГОР САЙД, БИ ТӨСВИЙН БХ-НЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ДАХИН САНУУЛМААР БАЙНА. ОТ-н гэрээ батлагдсанаас хойно, С.Баяр ажлаа өгч Сү.Батболд Ерөнхий сайд болоход би ЗГХЭГ-н даргаар томилогдож ажилласан. Түүнчлэн тэр “Арц суварга” гэдэг компанитай холбогдох нь бүү хэл, тийм компани байдаг эсэхийг нь мэдэхгүй байж байгаад гүтгээч нарын амнаас анх удаа сонссон юм. Үгээ хэлэх эрх чөлөөг би байнга хүндэлж ирсэн, цаашид ч хүндэлнэ, гэхдээ гүтгэхэд бас хязгаар байх ёстой доо... хэмээн эгдүүцжээ. Тэрээр цааш нь:  -2009 ОНД ОТ-Н ГЭРЭЭГ БАТАЛСАН УИХ-ЫН ЧУУЛГАНД БИ ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ ЮМ. Та бүгд гэрээг хэн хэн дэмжиж, хэн хэн эсрэг санал өгснийг олоод үзчихнэ биз дээ. Тэгэхээр ОТ-н гэрээг батлуулж тендер авсан гэдэгт итгэх хүн хэр олон бол!!! гэжээ.

Харин Дубайн гэрээний тухайд бол 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед хийгдсэн бөгөөд Ч.Хүрэлбаатарт хүртээлгүй гэдгийг бага ангийн хүүхэд ч мэдэх билээ. Илт гүжирдсэн, нэр төрийг нь унагахаар дайрсан зүйлтэй бид алхам тутамдаа таарсаар...


 

 

 

 

З.Говьсайхан

Эх сурвалж:Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser УрюпинсРº купить марихуаР½Ñƒ Москва Бутово Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ (фен) Эртиль купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine MQ купить Марки Моздок ЗакладкР¸ кокаин в СмоленсРºÐµ Купить закладкР¸ метадон в Верхней Салде купить Твёрдый Балашов купить ГертрудР° Томмот БородинР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ Cocaine 98% Colombia ДальнегР¾Ñ€ÑÐº купить Ecstasy - UPS Няндома купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ купить Марки Лянтор Купить Хмурь НазываеР²ÑÐº ЗакладкР¸ россыпь в ЕвпаторР¸Ð¸ Ижевск купить ПсиходеР»Ð¸ÐºÐ¸ Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ край купить МефедроР½ (миф) ЗакладкР¸ ÑÐ°Ð¼Ð¾ÐºÐ»ÐµÑ ŽÑ‰Ð¸ÐµÑÑ купить в Сургуте ПродолжР¸Ñ‚ÐµÐ»ÑŒÐ½Ð¾Ñ ть жизни больногР¾ при метастаР·Ð°Ñ… в костях Купить экстази россия mdma Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЧебаркуР»Ðµ ЛегальнР¾ порошки в кирове купить хмурый кайф ШадринсРº Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ в Бобров купить Винт Нижняя Салда Telegram наркотиРºÐ¸ Купить россыпь в ÐšÐ°Ñ‡ÐºÐ°Ð½Ð°Ñ €Ðµ купить Хмурь СольвычРµÐ³Ð¾Ð´ÑÐº в ходе химичесРºÐ¾Ð¹ реакции ÐºÐ¾Ð»Ð¸Ñ‡ÐµÑÑ ‚во исходноР³Ð¾ веществР° ЗакладкР¸ марки в ВоскресРµÐ½ÑÐºÐµ Новая Ладога купить Mephedrone: КристалР»Ñ‹ VHQ Кудрово купить КристалР»Ñ‹ соль купить ЛСД ЛабытнаР½Ð³Ð¸ ПолярныРµ Зори купить Mephedrone (4mmc, мяу) купить МДМА розовые Тайшет ЦивильсРº купить Ecstasy - Homer / Bart Сергиев Посад купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [AB] ЗакладкР¸ стаф в Иркутск-4 5
IP:185.223.165.111  2018-07-22 04:27:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.