Г.Галбадрах: Талийгаач охин надад Эрдэнэ засгийн унагыг дуулж өгнө гэж байсан

2017/10/16
Share |
Хүмүүс:
Г.Галбадрах: Талийгаач охин надад Эрдэнэ засгийн унагыг дуулж өгнө гэж байсан

Буудалд харамсалтайгаар амиа алдсан арван гурван настай охины ааваас Зиндаа.мн сайт ярилцлага авч, болсон явдлын талаар мэдээлэл хүргэсэн билээ. Талийгаач охиныг “Очир” төвийн зочид буудлын эзэн эмэгтэй архи дарс уудаг, буудал хэсдэг мэтээр ярьсан нь үрээ алдаад гашуудаж буй эцэг, эхэд нь хүндээр тусжээ. Арван гуравхан настай жаахан охин архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан гэж хэлэх үндэслэл байхгүй билээ.

Талийгаач хэн байв гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол аав ээж нь төдийгүй хичээл заадаг багш нар нь юм. Тиймээс  Л.Майлсид хичээл зааж байсан ангийн багш, бага ангийн багш, хөгжмийн багш нартай нь уулзлаа. Баатар хот Москвагийн  нэрэмжит улсын тэргүүний 33-р сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 8А ангид талийгаач суралцаж байжээ. Тэрээр урлаг соёлын авьяастан, сайхан дуулдаг уртын дуучин охин байсныг багш нар нь өгүүлж байна.

Талийгаачийн бага ангийн багш Г.Галбадрахтай ярилцлаа. Тэрбээр Л.Майлсид 1-5 дугаар анги хүртэл нь хичээл заасан ангийн багш нь юм.

-Охины хувьд энгийн чөлөөтэй ярьдаг, нээлттэй сурагч. Майлс хүүхдэд их тусархаг. Ер нь урлаг спорт, сурлагаар өөрийгөө дайчилдаг тийм хүүхэд байсан. Урлагаар анги, сургууль дүүрэгтээ байнгын манлайлагч сурагч юм. Урлагаар хүмүүжсэн хүүхэд бол маш зөв хүүхэд байдаг. Бусадтай харилцах харилцаа, зан байдал нь их нийтэч хүүхэд. Хичээлдээ ч сайн суралцдаг. Ямар нэгэн буруу характер, янз бүрийн зан байгаагүй.

Байнга л өөрийгөө хөгжүүлэх гээд секц, дугуйланд явна. Аав, ээж, эмээ өвөө нь хүүхдийнхөө төлөө маш их явдаг. Хаана уралдаан тэмцээн болж байна хүүхдийнхээ төлөө тэнд нь хамт явж байдаг. Бүжгэнд ч орж л байдаг. Урлагаар сургуулийн уралдаан тэмцээнээс тэргүүлдэг тийм л сурагч. Өвөрмонголд болсон "Боржигон" дууны улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Зургаа, долоон орны дуучин хүүхдүүд оролцсон уралдаанд тэргүүлсэн. Монгол хэл, хэлний чиглэлийн хичээлдээ илүү сайн байсан.

 

 

Үргэлжлэлийг эндээс 

 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.