Боевая подруга буюу Хүсэл тээсэн танк

2017/10/19
Share |
Хүмүүс:
Боевая подруга буюу Хүсэл тээсэн танк

1925 онд Маша Гарагуля ба Илья Рядненко нар гэрлэжээ. Шинэхэн гэр бүл амьдралаа шинэ овогтой эхлэхээр шийдэн Октябрьский гэдэг овогтой болцгоов. ...Хайр сэтгэл, хурим, хамтдаа байх мөчүүд харвасан сум мэт өнгөрөн цэргийн офицерийн эхнэрийн жамаар тушаал даган нэг ангиас нөгөө анги рүү хуваарлагдан ханиа халамжлахын сацуу тогооч, сувилагч, холбоочин болж мөн галт зэвсгүүдээр буудаж ч сурчээ. Аз жаргалтай өдрүүд өнгөрсөөр... гэтэл дайн эхлэлээ. Тэд хүүхэдтэй болохыг ихэд хүсэж байсан ч дайн тэдэнд тийм хувь заяаг олгосонгүй. 1941 оны 6-р сарын 22-нд Октябрьскийн гэр бүл Кишиневт байв. Харин маргааш нь буюу 23-ны өдөр эр нөхөр нь дайнд мордож, эхнэр Маша Томск хот руу нүүлгэн шилжүүллэгдлээ. ...2 сар хүрэхгүй хугацааны дараа нөхөр нь баатарлагаар тулалдаж 1941 оны 08 сарын 09-нд амь эрсдсэн тухай цахилгаан мэдээ хүлээн авчээ...


Fighting Girlfriend зурган илэрцүүд

.... Мария Октябрьская шууд л эр нөхрийнхөө үйл хэргийг нь үргэлжлүүлэх мөн хайрт ханихаа амь насны өшөөг фашистуудаас авахаар шийдэн фронт руу явах өргөдлөө өгчээ. Харамсалтай нь цэргийн зөвлөл хүсэлтийг нь зөвшөөрсөнгүй. Гэвч 36 настай бүсгүй зүгээр суухыг хүссэнгүй танк худалдан авах мөнгө цуглуулахаар шийдлээ. Тэрбээр уран үйлчин бүсгүй байсан тул бүтээлэг, салфетка, скатерти зэрэг олон зүйл мэтгэн урлаж худалдан олсон орлогоо холбоочины цалин дээрээ нэмэрлэн хадгалсаар... 1943 оны хавар гэхэд уйгагүй бүсгүй танк авах хэмжээний мөнгө хуримтлуулж чаджээ. Ингээд 50 мянган рубль-г Госбанкт шилжүүлж, Сталинд цахилгаан явуулжээ


Image may contain: 2 people, outdoor and closeup

Мария Октябрьска Цэргийн ерөнхий командлагчаас өөрийн цуглуулсан мөнгөн хандиваар бүтээж буй танкаа «Боевая подруга» хэмээн нэрлэж өөрөө жолоодохыг хүсчээ. Хэн ч хариу ирнэ гэдэгт итгээгүй ч хариу ирснээр барахгүй Иосиф Сталин дайчин бүсгүй Мария Октябрьская-г танкаа жолоодон байлдахыг ч мөн зөвшөөрчээ. 
1943 оны 5 сарын 3-нд тэрбээр Омскийн танкчин бэлтгэх сургуульд элсэн орж анхны эмэгтэй танкны механик-жолооч болов. Ингээд 1943 оны намар «Боевая подруга» фронт руу “дайлаар” морджээ. Олон тулаанд оролцож онцгой гавьяа байгуулсаар ... 1944 онд Витебскт болсон тулалдаанд Марии Октябрьскийн танк суманд оногдон гинж нь тасарч...Мария засахаар гартал яг дэргэд нь бөмбөг дэлбэрлээ... Хүнд шархдсан түүнийг түүнийг Смоленскийн цэргийн эмнэлэгт хүргэн хэвтүүлэв. Хамт байлдаж байсан залуучууд түүнийг “ээж” хэмээн хүндлэн дууддаг байсан бөгөөд эмнэлэгт түүний нэр дээр олон зуун захидал өдөр шөнөгүй ирж байлаа... Хэдэн сарын дараа Мария амьсгал хураав... Гэсэн хэдий ч түүний Боевая подруга танк нэгээс нөгөөд уламжлагдсаар Ялалтын өдрийг авчран бүсгүйн хүсэл мөрөөдлийг биелүүлжээ...
1944 оны 08 сарын 02-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд ЗХУ-ын Баатар цолоор нэхэн олгожээ...

Дани улсын уран бүтээлчид түүний баатарлаг гавьяаг мөнхөлсөн “Fighting Girlfriend” гэдэг

богино хэмжээний кино бүтээсэн байдаг.

Холбоотой Зураг

 

 

 

 
Эх сурвалж: Баатарын Батхуяг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.