Дөчин жил гашуудлын хувцас өмсжээ

2017/10/19
Share |
Хүмүүс:
Дөчин жил гашуудлын хувцас өмсжээ

Хайрын төлөө гаргадаг тэвчээр, сэтгэл хөдлөлд хязгаар байхгүй мэт. Шекспирын зохиолоос дутахгүй сэтгэл хөдөлгөм бодит хайрын түүх олон бий. Хамгийн сүүлийн үеийн хайрын гунигт түүх зуу гаруйхан жилийн өмнө Британий хааны гэр бүлд тохиолджээ. Виктория 63 жилийн хаанчлалын түүхийнхээ сүүлийн 40 жилийг ганцаар туулахад хүрсэн байдаг. Учир нь түүний нөхөр Ханхүү Альберт 1861 онд цаг бусаар хорвоог орхисон юм. Хатан хаантан нөхрөөсөө хойш үлдсэн амьдралаа үргэлжийн гашуудлын хар хувцастай өнгөрөөж, амьдралын сүүлийн 10 жилийг ихэвчлэн ганцаар өнгөрүүлсэн гэдэг. 1901 онд түүнийг нас барахад нөхрийнх нь шарилын дэргэд оршуулжээ. Түүний шарил дээр “Хагацъя, хамгаас дотно хайрт минь, одоо л нэг чамтайгаа зэрэгцэн нойрсох боллоо. Чамтайгаа Бурхны өмнө очиж хамтдаа дахин төрөх болно” гэж сийлсэн байдаг аж.


Виктория, Альберт зурган илэрцүүд

Виктория, Альберт зурган илэрцүүд

Виктория, Альберт зурган илэрцүүд

Виктория, Альберт зурган илэрцүүд

 

 

 

 

А.Уян 

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.