БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд ур чадварын шалгалт заавал өгнө

2017/10/19
Share |
Хүмүүс:
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд ур чадварын шалгалт заавал өгнө

БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны 14 дэх удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах аргачлалд өөрчлөлт орж, онооны тогтолцоонд шилжсэн байна. Өмнө нь нийт 200 онооноос 84 дээш оноо авсан иргэд тэнцдэг бол 2018 онд Нийт 100 оноотой шалгалтад 44 дээш оноо авсан иргэдээс олгогдсон сонгон шалгаруулах тоон хэмжээнээс хамгийн ихдээ хоёр дахин иргэнийг өндөр оноо авсан дарааллаар сонгон шалгаруулна.Ур чадварын шалгалт заавал өгөх ба ажлын чадварын үнэлгээг мөн тооцно.

БНСУ нь дээр дурдсан онооны тогтолцоог илгээгч есөн улсад нэвтрүүлснээс 2016 онд дөрвөн улс, 2017 онд 5 улс онооны тогтолцоог нэвтрүүлж шалгалт авсан нь үр дүнтэй болж, 2018 онд Монгол Улс болон Камбож, Пакистан, Зүүн Тимор зэрэг оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.